COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл, бат бөх үс ургуулах 5 арга

2018 оны 6 сарын 20

Хэрхэн эрүүл, урт гялалзсан үстэй болох вэ?

Охид бүр гоёмсог урт үстэй болохсон гэж мөрөөдөж байсан байх. Хэдийгээр үс хурдан ургуулах маск, тос гээд янз бүрийн бүтээгдэхүүнүүд зарагддаг ч бүгд үнэн байх нь цөөн учраас доорхи энгийн бөгөөд эрүүл 5 аргаар хэрхэн үсээ хурдан ургуулах талаар уншаарай.

#1 Үсээ ойр ойрхон тайрч байх

Урт үстэй болмоор байвал үсээ битгий тайр гэгддэг ч энэ нь ташаа ойлголт. Үсний сүүл хэсэг чинь гэмтэлтэй, салаатай бол мэдээж гэмтэлтэй үс ургахаас гадна ургалт удааширдаг учраас үзүүрйн гэмтэлтэй хэсгүүдээ ойр ойрхон тайрах нь эрүүл үс ургах чухал хүчин зүйл болдог.

@joyenny☆
#2 Ангижруулагчийг илүү их хэрэглэх

Хүн бүр шампунийг илүү их хэрэглэснээр үсний бохирдолыг арилгаж илүү сайн нөлөө үзүүлдэг хэмээн боддог. Гэвч ихээр хэрэглэхэд үс өөрийн байгалийн тослогоо алдаж эхэлдэг буюу бидний үсийг зөөлөн торгомсог болгодог тэрхүү тослог алдагддаг. 7 хоногт 2-оос дээшгүй угаахийг хичээх хэрэгтэйгээс гадна угаах бүртээ ангижруулагчийг хэрэглэж заншаарай. 

#3 Долоо хоног бүр үсэндээ маск тавих

Үс хуурайшиж өнгөө алдаж эхлэх үед тосон маскаар сайн эрхлүүлэх шаардлагатай. Гэртээ өөрийн гараар маск хийж болохоос гадна дэлгүүрээс үсний маск худалдан авах ч боломжтой. Хамгийн чухал нь тэжээллэг тосыг сонгохоо мартуузай.

#4 Шүршүүрээс гарахаас өмнө хүйтэн усаар зайлах

Хүйтэн ус үсийг тослогоо алдаж хуурайшихаас сэргийлдэгээс гадна гялалзсан эрүүл харагдуулдаг. Тийм ч их хугацаа шаардахгүй учраас хүйтэн усаар зайлж хэвшээрэй.

✦ @joyenny ✦

#5 Ус уух

Ус сайн уух нь чиний цангааг тайлахаас гадна үсийг чинь ч мөн чийгшилтэй байлгадаг. Хуурай үс ургадаггүй. Тиймээс усыг өдөр бүр хангалттай хэмжээгээр ууж байгаарай. Ганцхан ус уухаас гадна индүү сэнс хэрэглэх нь үсийг мөн хуурайшуулдаг учраас аль болох татгалзаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
2
wow an post
yay an post
2
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
1
58707
20 эможи

keyboard_arrow_up