COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрээ будалгүйгээр үзэсгэлэнтэй харагдах 5 арга

2018 оны 6 сарын 20

Нүүрээ будаад үзэсгэлэнтэй болдог арга зам өнөөдөр маш ихээр дэлгэрч байгаа. Гэвч зарим бүсгүйчүүд, охид маань зузаан нүүр будалттайгаар өдрийг өнгөрүүлж, өдөр бүр хөмсөг, сормуусаа будаж гоё бололгүйгээр зүгээр л байгалаараа гайхалтай харагддаг байхыг илүүд үзэх болсон.

Магадгүй хөөрхнөө, чи өөрийгөө будаггүйгээр гайхалтай харагдах эсэхдээ эргэлзэж байгаа бол яаж байгалаараа үзэсгэлэнтэй, сэтгэл татам харагдах 5 бяцхан зөвлөгөөг өгье.

1. Арьсаа арчлах. Мэдээж үзэсгэлэнтэй харагдахын тулд өөрийн арьчсаа тогтмол арчилж тордож, хайрлах шаардлагатай ба хэд хэдэн арчилгааг өөртөө заавал хэвшүүлэх хэрэгтэй. Үүнд:

  • Өдөрт дор хаяж 2 удаа угаах, будгаа арилгаж хэвших
  • Өдөр бүр нарны тос түрхэх
  • Нүүрэндээ бохир гараараа хүрэхээ болих
  • Хангалттай чийгшүүлж, тос түрхэж байх
  • Хангалттай ус ууж дотроосоо эрүүлжих

✧ @joyenny ✧

2. Хөмсөг, сормуусаа тодруулах. Нүдийг тодруулж үзэсглэнтэй харагдахад нөлөөлдөг зүйл бол хөмсөг ба сормуус. Урт, өтгөн сормуус нүдийг гайхалтай харагдуулж будаагүй байсан ч нүүрийг чинь үзэсгэлэнтэй харагдуулж өгдөг учраас сормуусаа ургуулах эсвэл сормуус суулгах талаар бодож үзээрэй. Вазелин ашиглан гэртээ хялбархан урт сормуустай болж болно. Мөн хөмсгөө өөрийн нүүрний хэлбэрт тохируулж зөв хэлбэртэйгээр засч ургуулах нь гоё нүдтэй харагдах хүчин зүйлсийн нэг юм.

aliceroxy - visual moodboard by fashion stylist Charlotte Everaert

3. Эрүүл үс. Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Эрүүл, намирсан, гялалзсан үстэй охид цаанаасаа л сэтгэл татам харагдаад байдаг шүү дээ. Тиймээс үсэндээ ойр ойрхон индүү, сэнс хүргэхээс сэргийлж 7 хоногтоо 2-3 удаа маск тавиж арчилж байвал үсээ эрүүл, гялалзсан байлгах бодсоноос хялбар. 

From all over black to cocoa and espresso tones️ #btconeshot_hairpaint16

4. Эрүүл хооллолт/Дасгал хөдөлгөөн. Гаднаасаа хичнээн өөрийгөө тордовч дотроосоо эрүүлжихгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Түргэн хоолноос татгалзаж, тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр дотроосоо гэрэлтэж, эрч хүчээр цэнэглэгдэх учраас үзэсгэлэнтэй байхыг ганцхан гадаад төрхөөр дүгнэх буруу. Дотроосоо юу иднэ, гаднаа яг л тэр чинь илэрхийлэгдэж байдаг.

5. Өөртөө итгэлтэй байх. Хичнээн үзэсгэлэнтэй хэдий ч өөртөө итгэлгүй, гал цоггүй урвайж явбал хэн ч сэтгэл татам гэж бодохгүй. Төгс хүн гэж байдаггүй тул зүгээр л сул тал дутагдлуудаа өөрийн онцгой чанар гэж хүлээж аваад мөрөө цэхлээд, инээмсэглээд, зоригтой өөртөө итгэлтэй алхаж байгаарай.

Эх сурвалж: JOY.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
3
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
58694
9 эможи

keyboard_arrow_up