COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нарны шилээ хэрхэн зөв сонгох вэ?

2018 оны 6 сарын 18

sun glass зурган илэрцүүд

Нарны шилээ зөв сонгоход ердөө ганц л томьёог дагахад хангалттай. Энэ нь эсрэг тэсрэг байдлыг ашиглах явдал юм. 

Загвар дизайнаас гадна хамгаалалтыг бүү мартаарай

Нарны шил таныг загварлаг харагдуулахаас гадна нүдийг тань хамгаалж байх үүрэгтэй билээ. Гэвч бүх шил нарны хэт ягаан туяаны хамгаалалттай байдаггүй. Гудамжинд ил зарж буй аль эсвэл энгийн дэлгүүрээс худалдаж авсан шилийг ихэвчлэн муу чанарын линзээр хийдэг бөгөөд ийм шил нь үзэгдэх спектр буюу энгийн гэрлийг бууруулж, нүдний хүүхэн хараа ердийн хэмжээнээсээ томроход хүргэдэг. 

Дугуй хэлбэрийн царай

Нүүрний уртын хэмжээ ба шанаа хэсгийн хэмжээ хоорондоо тэнцүү бөгөөд энэ нь дух болон эрүүний яснаас урт байвал дугуй хэлбэрийн царайнд тооцогдоно. Дугуй царайтай хүмүүс дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэрийн шил илүү зохидог байна.

Тэгш өнцөгт хэлбэрийн царай

Ерөнхийдөө зууван хэлбэрийн төрхтэй хирнээ өргөн эрүүний ястай төрхийг хэлэх бөгөөд ийм төрлийн төрхтэй хүмүүс бөөрөнхий, зууван хэлбэртэй, тунгалаг хүрээтэй шил зүүвэл тохиромжтой.

Дөрвөлжин хэлбэрийн царай

Нүүрний бүх хэсэг тань хоорондоо ижил хэмжээтэй бол дөрвөлжин царай гэж үзэх ба Харри Поттерийн зүүдэгтэй ижил дугуй хэлбэрийн шил ийм төрлийн царайтай хүмүүст илүү тохиромжтой.

Зууван хэлбэрийн царай

Нүүрний уртын хэмжээ хацрын яснаас урт, дух эрүүний яснаас илүү өргөн бол зууван хэлбэрийн царай юм. Ийм төрлийн царайтай хүмүүст ихэнх загварын шил маш сайхан зохидог бөгөөд Ray-Ban брэндийн Wayfarer загвартай ижилхэн дээд хэсгээрээ өргөн, доод хэсгээрээ дугуйрсан загварын шил илүү зөв төрхтэй харагдуулна.

Зүрхэн хэлбэрийн царай

Дух хэсэг хацрын яснаас илүү өргөн бол зүрхэн хэлбэрийн царайнд тооцогдох бөгөөд дээд хэсгээрээ өргөн хэлбэрийн шил сонгохоос татгалзаарай. Харин "aviator" буюу та бидний нэрлэж заншсанаар кобра загварын шил илүү тохиромжтой.

Алмаз эрдэнийн хэлбэрийн царай

Эрүү болон духны өргөн шанааны яснаас богино байвал доороосоо дээш өргөссөн хэлбэрийн шил зүүх нь тохиромжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58632
0 эможи

keyboard_arrow_up