COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Жолооч бүрийн заавал мэдэж байх ёстой зүйлс

2018 оны 6 сарын 18

Машин барьдаг хүн бүхэнд заавал мэдэж байх ёстой зүйлс гэж бий. Мэргэжлийн хэмжээнд биш ч гэлээ ядаж л түлхүүр гацсан үед яах ёстойг, хальтаргаатай үед ямар арга хэмжээ авах ёстой гэх мэт. Иймийн тулд уншигч та бүхэндээ зориулан дараах мэдээг бэлтгэлээ.

Жолооч бүрийн заавал мэдэж байх ёстой зүйлс



1. Машины үнэртүүлэгч хэтэрхий хурц үнэртэй байгаа бол үнэртэй лааг санал болгоё. Үнэртэй лааг талд нь ортол хэрэглээд, машиндаа тавьж болно. Сайхан үнэр нь их ч биш, бага ч биш үнэртэнэ.



2. Машинд суусан сэв, овон товонг хатуу цас болон тугалган цаасны тусламжтайгаар арилгаж болно.



3. Хөдөлгүүрээ угаахдаа цахилгаан төхөөрөмжүүдэд ус орохоос сэргийлж, гялгар уутаар бүтээгээд, савантай усаар угаана. 



4. Түлхүүрээр зурагдсан, эсвэл бага зэрэг зураас гарсан сэвийг будуулах гэхээр хэтэрхий үнэтэй тусаад байгаа бол түр зуур адил өнгийн хумсны будгаар дараад, аргалж болно.


 

5. Ид тачигнаж буй энэ цагт машины түгжээ хөлдчихөөд заримдаа түлхүүр гацчихдаг шүү дээ. Тэгвэл түлхүүр дээрээ бага зэрэг гар ариутгагч юмуу цонх арчдаг алкохолтой шингэн цацаж, түрхэж өгвөл амархан онгойно.




6. Хол ба ойрын, оврын гэрлийг заавал тусгай өнгөлөгчөөр өнгөлөх шаардлагагүй. Шүдний оогоор сайтар зүлгээд, нойтон алчуураар цэвэрлээд авчихад шинэ мэт гялалзах болно.



7. Салхины шилэн дээр наалдсан шувууны сангас, сүүний толбо, шавж зэргийг нэг удаагийн сахлын хутгаар хусан арилгах боломжтой.


 

8. Хэдийгээр хүйтний эрч суларч байгаа ч ойрын өдрүүдэд ахин хүйтрэх хандлагатай байна. Тиймээс та бүхэндээ мэдээллэх үүднээс ер нь хөдөлгүүрийнхээ тосыг өвлийн улиралд синтетик тосоор солих шаардлагатай. Ийм тос нь халуунд +50 градус, хүйтэнд -40 градус хүртэлд тэсвэртэй байдаг. Түүнчлэн тосны шүүрээ ч шинээр тавьсан байх шаардлагатай. Ингэснээр тосны шүүрээр тос гоожих, хөлрөхөөс сэргийлж чадна.



 

9. Ачаа ихтэй үед шатахуун зарцуулалт нэмэгддэг гэж та өмнө нь сонсож байсан уу? Хэвийн даацаас 45 кг ихэдвэл шатахуун зарцуулалт 2 хувиар нэмэгддэг байна. Тиймээс арын суудал болон “багааж”-даа байгаа хэрэггүй зүйлсээ цэгцлээрэй.




10. Хальтаргаа гулгаа ихтэй үед шарваад явахгүй байвал дугуйныхаа доор хайрга юмуу, муурны элс асгаарай.

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
58618
3 эможи

keyboard_arrow_up