Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөлгөөн багатай хүмүүсийн зүрх өөхөлдөг

2018 оны 6 сарын 11

Arslan.mn

Зүрхний хэмээгддэг Б. Болдсайхан эмч “Ёог ёог анагаах нь” номондоо зүрх өөхлөх тухай ийнхүү өгүүлжээ.

“Хүн таргалахад зүрх өөхөлнө. Өөхөлсөн зүрхний ачаалал ихэсч муу ажиллана. Үүний улмаас судас нарийсна, даралт ихэснэ. Үүнээс гадна зүрх муудаад хавагнаж болно. Зүрхний мэс заслын эмчийн хувьд хэлье л дээ. Бид мэс засал хийхдээ хүний зүрхийг ил гаргадаг. Залуу хүмүүсийн зүрх өөх багатай байдаг бол настай болон хөдөлгөөн багатай хүмүүсийнх тэр чигээрээ өөхөнд хучигдсан байдаг. Зүрх гурван давхаргатай. Гадна, дотор, булчингийн давхарга гэж. Гэтэл гадна талын давхарга тэр чигээрээ хуруу хэртэй зузаан өөхөөр хучигдсан байдаг. Удаан хугацаагаар биеийн хүчний ажил хийгээгүй хүмүүсийнх өөх ихтэй. Ийм хүмүүс биеийн хүчний ажил хийх, сэтгэл зүйн ачаалал даах чадваргүй байдаг. Эрүүл зүрх дээд тал нь 200 гартал цохиод, даралт нь 200 гараад, тав, арван км газар дунд зэргийн хурдтай гүйхэд яах ч үгүй. Гэтэл өөхөлсөн зүрхтэй хүн есөн давхарт алхаж гарахад ямар нэг хүндрэл гарч магадгүй. Огцом уурлах, муу мэдээ сонсох үед ачааллаа даахгүй байж мэднэ.

Arslan.mn

Тэгэхээр зүрхээ өөхлүүлэхгүйн тулд дасгал хийх ёстой. Эмэгтэйчүүд харвиндаа санаа зовдог. Гэтэл түүнээс илүү дотор талаараа их таргалдаг. Эмэгтэй хүн биеийн жингийнхээ 30 хувь, эрчүүд 20 хувиас бага өөхтэй байх учиртай. Гэтэл сүүлийн үед аль алиных нь биеийн жингийн 50 хувь нь өөх болчихсон.

Таргалахгүйн тулд хоолоо зохицуулах нь чухал. Цагаан талх, нарийн боов, цагаан будаа, чихэр ундаанаас татгалзах хэрэгтэй” гэжээ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
58328
1 эможи

keyboard_arrow_up