Асуудал бүрийг өөртөө тусгахаа больсон цагт, ЧИ САЙХАН АМЬДАРНА
Ерөөсөө бид амьдралынхаа туршид энэ хорвоо дээрх бүх л зүйл зөв замаар явж бидэнд үргэлж л сайн зүйл тохиолдоно гэж үнэмшсээр өсөж өндийдөг, өөрөөр хэлбэл бид л зөв төрх гаргаж чадвал бусад зүйл сайнаараа л явагддаг. Гэтэл үүнээс эсрэгээр явагдвал яах вэ, нэгэнт бид сайн зүйлс мартагдаж муу зүйлс жигшүүлж байх ёстой гэдэг тул бид бас өөрсдийнхөө амьдралд муу зүйлс тохиолдохоор түүндээ хариуцлагатай мэт дүгнэлтэнд хүрдэг.
Иймэрхүү үед бид өөрсдөдөө дараах асуултыг тавьдаг.
Яагаад заавал надад ийм явдал тохиолдох гэж, бид муу явдал тохиолдсоны дараа эргэж буцааж бурууг олох гэж хичээдэг бөгөөд биднээс ямар ч хамааралгүй ч гэсэн буруугийн эзнийг хайдаг.
Ингэж иррационалиар өөрийгөө буруутгах хэнд ч туслахгүй мэт хандах цаашилбал ямар нэг зүйлээс ичих гэх мэт зүйлээс шалтгаалан хүн депресст ордог. Тиймээс Рөүгийн хэлснээр бид өөрсдөө өөрийнхөө үнэмшлийг л бүтээдэг.
Бид хорвоо ертөнц зүгээр л явагдах ёстой гэсэн үнэмшил болон ажилгүй болчихлоо гэж сөргөөр ойлгохын оронд энэ бүгдийгээ рационалиар ойлгож болно. Бид азгүй учраас эсвэл бид азгүйтэх ёстой учраас муу зүйл тохиолдсон биш шүү. Тиймээс бид юмсыг өөр дээрээ тусгаж авахаа зогсоох ёстой бөгөөд муу зүйлс хамааралгүй болдгоороо л болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Ердийн гашуудлууд депресс болж хувирахгүйн тулд хүн бурууг өөртөө биш тухайн тэр азгүйтэлд оноох хэрэгтэй Дороти Рөү





