COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШИЛДЭГ ЗӨВЛӨГӨӨ: Таны насанд ямар КРЕМ тохирох вэ?

2018 оны 3 сарын 09

Arslan.mn

30 хүрчихсэн хэрнээ 20-тойдоо хэрэглэдэг байсан нөгөө л нэг шингэн энгэсэгтэйгээ яваа юм биш биз?
Та одоо хэдэн настай вэ? Таны насанд ямар ямар шингэн энгэсэг тохирох вэ?

1. 20 – 27 нас
Үрчлээ, нөсөө толбоны сураг холуур сонсогдож байгаа энэ үед цэвэрхэн, нимгэн түрхэгддэг, тосны найрлага багатай шингэн энгэсэг хэрэглэх нь зүйтэй. Энэ нь арьсны чинь цэл залуу байгалийн үзэсгэлэнг гэрэлтүүлж, хамгаална. Харин энэ үед шингэн энгэсэг авахдаа “өө сайн дардаг” чанарыг нэгт тавиад хэрэггүй. Ганц нэг юм “далдлах” хэрэг гарвал энгэсгээ олон дахин давхарлахыг биш, өө дарагч хэрэглэхийг эрхэмлэж байгаарай. Шингэн энгэсгээр өөг дарвал тухайн хэсгийн арьсан дахь ачаалалыг л нэмэхээс өөр шидгүй.
Нэмэлт зөвлөгөө: Нүүрээ угааж, чийгшүүлснийхээ дараа Т бүсийнхээ дагуу праймер түрхэж өгвөл өөгүй, цэвэрхэн арьстай харагдахад тустай. Учир нь праймер өөрөө тос уусгах зориулалттай байдаг. Мөн эртнээс арьсыг чинь будагны хорноос хамгаалж, үрчлээтэхээс сэргийлнэ.

2. 27 – 37 нас
Саяхнаас үүсч эхэлсэн зураасан үрчлээнүүдтэйгээ тэмцэх сэдэл өндөр байх үе. Яг одоо ямар шингэн энгэсэг хэрэглэвэл дээр вэ?
Нарны хэт ягаан туяаны эртнээс нааш арьсанд чинь үйлдэж байсан хор хөнөөлүүд мэдрэгдэж эхэлнэ.Үүний үр дүнд арьсандаа өмнөхөөсөө арай илүүгээр бас арай өөрөөр санаа тавих хэрэгтэй болно. Одооноос үрчлээг бүдэгрүүлэх, эмчилгээний зориулалттай энгэсгүүд хэрэглэж эхлэхгүй бол оройтно шүү.
Нэмэлт зөвлөгөө: Нүднийхээ эргэн тойронд силиконы агууламжтай праймер түрхэж эхлээрэй.

3. 37 – 45 нас
Энэ насан дээр ирэхэд бараг л бүх бүсгүйчүүд үрчлээтэйгээ эвлэрсэн байдаг. Насыг чинь илтгэх цөөн хэдэн толбо нүүрний чинь хаа нэгтээ үзэгдэж эхэлнэ. Яг одоо чиний шинээр санаа тавьж эхлэх ёстой нэг асуудал бол чийгшлийн алдагдал юм. Арьсны давхаргын чийгшил хадгалах бодисын ялгаралт нас ахих тусам багасаж улам хуурай, эмзэг болох магадлал өндөр. Тэгэхээр үүнийг бага ч гэсэн нөхөж чадах эсвэл чийгшлийг удаан барих зориулалттай бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.
Нэмэлт зөвлөгөө: Чийгшүүлэгч цацлагыг цүнхнээсээ огт салгаж болохгүй ба хуурай харагдсан, мэдрэгдсэн арьсныхаа бүх хэсэгт сэргээн цацаж, будалтаа үргэлж шинээр харагдуулахад анхаараарай.

4. 45- 50 нас
Энэ насанд бүсгүйчүүд нүүрний будалтаа өөрийн эрхгүй багасгаад эхэлдэг. Гэхдээ арьс арчилгаагаа хаяж огт болохгүй шүү. Харин шингэн энгэсгээ нимгэлж өө дарахаас илүү хамгаалах, гэгээлэг харагдуулах бүтээгдэхүүн сонговол сайн. Нунтаг энгэсэг ч байж болно. Эсвэл энгэсэгний оронд ийлдэс хэрэглэж ч бас болох юм.
Нэмэлт зөвлөгөө: Нэлээд олноор тоологдох үрчлээ, арьсны уян хатан чанарын алдагдал зэргээс шалтгаалж хөгшрөлтийн эсрэг ийлдэсийг праймер шиг л өдөр бүр хэрэглэх хэрэгтэй шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54713
5 эможи
keyboard_arrow_up