COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ном уншдаг хүмүүс бусдаас жаргалтай амьдардгийг илтгэсэн 17 гоё шалтгаан

2018 оны 2 сарын 13

Arslan.mn

Автобусанд хааяа нэг харагдах ном уншиж суугаа хүн хичнээн онцгой сэтгэгдэл төрүүлдэг гээч. Түүнтэй ярилцвал ямар их зүйлийг мэдэж авах бол?, түүний дотоод ертөнц ямар сонирхолтой бол? гэх мэт эерэг бодлууд ар араасаа ундардаг юм. Тэгвэл ном уншдаг хүн уншдаггүй хүнээс илүү аз жаргалтай байдаг 17 шалтгааныг хүргэе.

Бусдаас илүү мэдлэг, мэдээлэл цуглуулдаг талаар дурьдахаа больё. Харин ном унших дадлаар дамжуулан ямар давуу талууд үүсдэг вэ?

1. Номоор дамжуулан өөр орчинд очиж, ертөнцийг таньж мэддэг учраас, таагүй үед номоо уншаад л хаа нэг тийшээ “зугтах” боломжтой байдаг нь үнэхээр гайхалтай. Жинхэнэ ертөнц чамд сайхан санагдахгүй бол зүгээр л ном унш. Энэ бол эрх чөлөөг мэдрэх хамгийн “cool” арга.

2. Уншигчид төсөөлөн бодох чадвар сайтай байдаг. Өөрөөр хэлбэл номоор өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг хооллож байдаг гэсэн үг. Энэ нь аль ч салбарт амжилт гаргахад түлхэц болдог. Нөгөө талаас өөрийн гэсэн төсөөллийн диваажин ч тэдэнд бий.

book, coffeelover, and bookish image

3. Ном уншдаг хүмүүс ганцаараа байхдаа ч айдасгүй, бие даасан байдаг. Мөн тэд хаана ч ямар нэг зүйлд түүртэлгүй тунгаан бодож чаддаг. Ер нь номтойгоо байхад уншигчид хэзээ ч ганцаарддаггүй.

4. Амралтын өдрөөр унших номтой байх нь тэдэнд хамгийн сайхан амралт болдог. Эмнэлэг, банкинд дугаарлах, түгжрэл зэрэгт уншигчид хэзээ ч сэтгэлээр унаж, уурлаж бухимддаггүй. Тэгэхийн оронд номоо уншдаг. Бусад хүмүүс яаж тэр их цагийг зөвхөн стрестэж өнгөрөөдөг байна аа, тийм ээ?

5. Ном уншдаг хүн бусдаас ялгаатай нь өглөө гэрээс гарахдаа өнөөдөр юу ч болж магадгүй гэсэн бэлтгэлтэй байдаг. Тиймээс ч ямар нэгэн саад тохиолдоход сэтгэлээр уналгүй, даван гарч чаддаг.

book, better, and classics image

6. Найз нөхөд нь уулзалт, цуглаанаас хоцорлоо гээд тэд хэзээ ч галзууртлаа уурлахгүй. Учир нь тэдэнд дэмий бухимдаж өнгөрүүлэх цаг байхгүй. Тэдэнд ном нь байгаа. Гэртээ номоо мартсан ч сонин, сэтгүүл, цэснээс хэрэгтэй мэдээллээ уншиж суудаг.

7. Тэд аливаа номыг хоёр дахь удаагаа давтаж уншихдаа илүү их зүйлийг сурч мэдэхийг зорьдог. Тиймдээ ч алдаанаасаа суралцах дадал аяндаа тэдэнд сууж байдаг.

8. Амнаас гарах үг өгүүлбэр бүр нь хүнд хэрэгтэй эсвэл сонирхолтой зүйлс байдаг учраас бусад хүмүүс тэдэнтэй ярилцах дуртай байдаг юм. Тиймдээ ч тойрон хүрээлэгсэд, найз нөхөд олонтой байх нь элбэг.

book, aesthetic, and tumblr image

9. Маргалдах мэтгэлцэх үед ном уншдаг хүнээс хамгийн хурдан шинэ санаа, шийдэл гардаг нь гайхалтай.

10. Тэдний бичих чадвар маш сайн байдаг. Тиймдээ ч ажлын чанар, ур чадвар нь гайхалтай.

11. Амьдралын олон өнгийг өөрийн биеэр туулаагүй ч уншиж мэдсэн байдаг болохоор бусдад гомдоллох, урам хугарах, уурлах нь бага байдаг. Харин ч хүмүүсийг илүү сайн ойлгодог.

12. Өмнө нь хийж үзээгүй зүйлээ ч тэд эхлүүлж чадна. Учир нь тэд бэлтгэлээ хувийн багш гэж нэрлэж болох номтойгоо хамт хийсэн байгаа.

book, coffee, and read image

13. Илүү ухаалаг хүмүүстэй тэд цагийг өнгөрөөнө.

14. Тэднийг материаллаг шуналгүй гэж хэлсэн ч болно. Учир нь тэд амьдралын утга учрыг бусдаас эрт таньж, ойлгодог.

15. Тэд өөдрөг. Аливаад хий дэмий санаа зовж, цагаа үрэхгүй.

16. Тэд цаг үргэлж өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сурахыг эрмэлздэг.

17. Тэд өөсдийгөө таньж мэдэн, ойлгосон байдаг. Тиймдээ ч өөртөө итгэлтэй, зоригтой байх болно. Өөрийнхөө зорилго, хүсэл сонирхлыг сайн мэддэг болохоор хэнээс ч хамаарахгүй бие даасан байна.

Эх сурвалж: goolingoo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53808
1 эможи
keyboard_arrow_up