COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

VALENTINE“S DAY: Хайртай хүнтэйгээ хамтдаа үзэх үзвэрүүд

2018 оны 2 сарын 13

Гэгээн хайрын өдрөөр хайртай хүнтэйгээ хамт цагийг хэрхэн өнгөрүүлэхээ шийдэж амжаагүй явна уу. Хундага дарстай, романтик үдшийн зоог, хотын гудамжаар хөтлөлцөн алхахаас эхлээд олон зүйл хийж болохоос гадна Улаанбаатар хотод болох олон төрлийн үйл ажиллагааг энд нэгтгэн хүргэж байна.

Silent Movie Night

Хаана: Cosy Club Ulaanbaatar

Хэдэн цагаас: 20:00

Хайртыгаа халуун дулаан уур амьсгалтай Cosy Club Ulaanbaatar руу дагуулж явж амттай дарс шимэнгээ ЧИХЭВЧТЭЙ кино үзээрэй! Ѳмнѳ нь хайрт чинь SILENT кино үзэж үзээгүй л байх.

Тасалбар нэг хүн: 20,000

Хосоороо: 30,000

Та 88090303 дугаарт нэр, утасны дугаараа мессэжээр явуулж тасалбараа захиалах боломжтой.

A-Sound FOREVER

Хаана: Crocus Event Hall

Хэдэн цагаас: 19:00

Тасалбарын худалдаж авах: https://easyticket.mn/event.html/184/forever

1-р давхар энгийн тасалбар 35,000 төгрөг

2-р давхрын ширээг 94741404 дугаарын утсаар захиална уу.

Art through the ROSE Glasses

Хаана: Өргөө 2-ын замын эсрэг талд Монголын залуучуудын холбооны III давхарт, Ziferblat Ulaanbaatar

Хэдэн цагаас: 19:00-21:30

Тасалбар : Хосоороо 25,000.

Ганцаараа 15,000 (1 хундага халуун дарс дагалдана)

L.O.V.E... 

Хаана: ENGLISH INN pub and restaurant

Хэдэн цагаас: 21:00

Тоглолтын онцлог нь жааз болон рок дуучдын хосолсон өвөрмөц тоглолт болно. Дуучин Хулан ба NISVANIS хамтлагийн хамтарсан тоглолтыг хүрэлцэн ирж сонирхоорой!

Тасалбар : 20,000

Холбоо барих утас: 80002928

Sally-"Valentine's night"

Хаана: River Sounds live music club

Хэдэн цагаас: 21:00

Поп дива, дуучин Сэрчмаа "The Katz"  жазз хамтлагтай хамтран жазз тавилттай тоглолт хийнэ.

Тасалбар : 40,000

Холбоо барих утас: 99022084, 99092488

Valentine Special Show - UB COMEDY

Хаана: Сөүлийн гудамж, Хүнсний 50-р дэлгүүрийн замын урд, САНТ АСАР төвийн 1 давхарт, UB Comedy Club

Хэдэн цагаас: 20 цагаас.

Тасалбар: www.ubcomedy.mn

Харилцах утас: 99607226

Lemonade Night

Хаана: Сансар, Туннель PizzaHut урд The BEE lounge & club

Хэдэн цагаас: 20 цагаас.

Тасалбар: 20,000 /Нэг шар айраг үнэгүй/

Гэгээн хайрын валентиний өдрийг тохиолдуулан The Lemons хамтлаг та бүхэндээ шилдгийн шилдэг уран бүтээлүүдээ хүргэхэд бэлэн боллоо. 

Захиалга: 86001122 , 90068070

Хайр дуусдаг уу?

Хаана: Happiness Center Mongolia

Хэдэн цагаас: 16:00

Тасалбар: 1 ширхэг уух зүйл / Орж ирэхдээ аваарай!/

Хайр гэж таны хувьд юу вэ? Энэ агуу мэдрэмжийн талаарх таны бодол юу вэ? Хайр гэдэг зүгээр л нэг мэдрэмж гэж үү!

Энэ талаар тайлбарласан сонирхолтой лекц уулзалт хийхээр "Хайрын Дархлаа" ТББ-ын үүсгэн байгуулагч, гэр бүл судлаач Т.Бямбатогтох та бүхэнтэй “Хайр дуусдаг уу?” сэдвээр ярилцах гэж байна.

Valentine's Day Concert by Aadar

Хаана: Hard Rock Cafe Ulaanbaatar

Хэдэн цагаас: 20:00

Аадар хамтлаг энэ гэгээн Валентины өдөр Hard Rock Cafe Ulaanbaatar-т өөрсдийн болон бидний сайн мэдэх хамгийн романтик дуунуудыг толилуулах гэж байна! Дотнын нэгэнтэйгээ эсвэл найз нөхдөөрөө нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрөөцгөөе.

Тасалбар: 15000 төг (Hard Rock Cafe-ийн онцгой коктейл багтсан)

Ширээ захиалахыг хүсвэл 70157625 руу залгана уу.

"Хайртай хүндээ" тоглолт @Shangri-La Mall

Хаана: Шангри-Ла Молл

Хэдэн цагаас: 19:00

Валентины үдшийн 19:00 цагаас Шангри-Ла Моллын тайзнаа үнэ төлбөргүй тоглогдох "Хайртай Хүндээ" тоглолтыг зорихыг санал болгоё!

Valentine's Night with Tsogt and Yuno

Хаана: Room500

Хэдэн цагаас: 21:00

Валентины үдэш Цогтоо Юуно нарын романтик ковер дуунуудыг сонсоцгооё.

"Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжиг 

Хаана: Улсын Драмын эрдмийн театр

Хэдэн цагаас: 19:00

2010 онд нээлтээ хийж байсан Оросын нэрт зохиолч В.И Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжиг дахин тайзнаа.

Найруулагч: Төрийн соёрхолт Н.Наранбаатар

Гол дүрд: С.Болд-Эрдэнэ /СТА/, Ж.Оюундарь /МУГЖ/, М.Тогтохжаргал /СТА/, Э.Тодгэрэл /СТА/

Тасалбар: 10,000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮

La La Land (2016)

Хаана: Ziferblat Ulaanbaatar

Хэдэн цагаас: 16:00

89 дахь Академи наадмаар 6 нь ч шагналын эзэн болж амжсан эл бүтээлийг хэд үзсэн ч уйдахгүй биз ээ.

Тасалбар: 8'000₮ (улаан дарс эсвэл халуун шоколад)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53793
0 эможи
keyboard_arrow_up