COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Аспирин нүхжилт арилгах шидтэй

2018 оны 2 сарын 03

Arslan.mn

Өдөр тутамдаа зөвхөн толгой өвдөх, анхны тусламж үзүүлэхэд хэрэглэдэг аспириныг өөр олон хэлбэрээр ашиглаж болдгийг та мэдэх үү?. Тэгвэл та бүхэндээ аспириныг гоо сайханд хэрхэн ашиглах маш хэрэгтэй аргуудыг танилцуулъя. Өөрт хэрэгтэй аргаа туршаад үзээрэй. Батга хатаах Ингэхдээ 2-3 ширхэг аспириныг сайтар нухаж, дээр нь багахан лимоны шүүсийг нэмнэ. Батгатай хэсэг дээрээ түрхэж, ойролцоогоор 15 минут болсны дараа хүйтэн бүлээн усаар угаагаагаарай. Бэлдсэн уусмалаа нарны шууд тусгалтай газраас хол тавих нь чухал юм. Нүх агшаах Батгажилтын улмаас арьсанд үүссэн нүх сүвийг агшаахдаа аспириныг ашиглаж болдог. Ингэхдээ 7 ширхэг аспириныг нухаад 3 цайны халбага цэвэр тарганд хольж, нүд орчмоос холуур нүүрэндээ жигд түрхээрэй. Ойролцоогоор 15 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаах хэрэгтэй. Арьс гуужуулах Нухсан аспирин, хөөлгөгч, лимоны шүүсээр гуужуулагч хийх боломжтой байна. Эдгээрийг сайтар холиод нүүрэндээ түрхэж, арьсаа гуужуулаарай. Үсний хаг арилгах Загатнаж, хуурайшсан хуйхыг аспирины тусламжтай эмчилж, эдгээж болдог байна. Ингэхдээ, 2 ширхэг аспириныг нухаж, шампуньдаа хольсны дараа үсээ угаагаарай. Гэмтсэн үсийг сэргээх 6-8 ширхэг аспириныг нухаж, бүлээн усанд хийгээд үсэндээ маск болгон түрхээд, 10-15 минутын дараа угаагаарай. Үсний өнгө сэргэж, зөөлөрсөн байх болно. Хөлийн эвэр арилгах Лимоны шүүс, аспирин зэргийг бүлээн устай хольж хутгаад эвэршсэн, хагарсан өсгийн дээрээ түрхээрэй. 10 минутын дараа цэвэр усаар зайлж арилгана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
2
wow an post
3
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
1
53360
21 эможи
keyboard_arrow_up