COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Азийн эрчүүдийн 2017 оны үсний ШИЛДЭГ засалтууд

2017 оны 11 сарын 18

Arslan.mn

Ази эрчүүдийн үс өтгөн, үсний ширхэг ерөнхийдөө бүдүүндүү бөгөөд үндэстэн бүр адилгүй онцлог шинжтэй. Гэсэн ч азийн эрчүүд үсний хэв маягтаа их анхаарч, олон янзаар өөрчилж засдаг. 2017 оны Азийн эрчүүдийн шилдэг үсний засалтууд:

Халуунд, зун толгойнд сэрүү өгөхүйц хуссан засалтаар Ази эрчүүд их засуулж байна.

Цезарь засалт буюу классик харагддаг богино хэвтээ чиглэлийн засалт. Урд талын хэсгийг бага зэрэг ургуулж ташуу маягаар хуваасан тэгш засалттай.

Хойд болон хажуу талаар маш богино, урд талын үс боссон байдалтай засалт.

Pompadour бол гоёмсог үстэй байлгах загварлаг арга юм. Толгойн хажуу, ар хэсэг богинохон хэрнээ урд талынх урт буржгар байна.

Хажуу хэсгийг хусан дээд талыг өтгөн хэвээр нь хойшоо хажуу тийш хэлбэрт оруулна.

Хажуу талыг хусаж, орой дээрх богино үсийг гелдэж хажуу тийш засах маягтай байна. Өтгөн үстэй эрчүүдэд тохиромжтой.

Хажуу тал богино,  дээд талыг босгож урагшаа хэлбэрт оруулан, урд хэсгийг хойш нь хөвсийлгөх маягтай засалт.

90-ээд оны үед урт үсний засалт трэнд байсан бөгөөд урт үс олон хүний хувьд хэцүү мэт санагдавч зарим эрчүүд урт үсэнд дурласан хэвээр байна.

Хажуу талыг хусаж, хойд талыг богино үлдээн босгож, урт тал ташуу хэлбэртэй засалт.

Pompadour засалт буюу урд талыг хөвсийлгөж овойлгох маягаар загварлаг болгоно.

Урт талын хэсэг ташуу маягаар богиноос урт хэлбэртэй байна.

Ажил хэрэгч эрчүүд үсийг хажуу тийш гельдэх, самнах зэргээр хэлбэрт оруулна.

Сүүлийн үед эрчүүдийн хамгийн дуртай үсний засалт болсон бөгөөд хажуу тал богино хуссан байдалтай, дээд тал нь дунд зэргийн хойш нь болгож хэлбэрт оруулна.

Хажуу, ар талаар богинохон хэрнээ орой хэсгийг урагш нь болгох маягаар хэлбэржүүлнэ. Шингэн үстэй эрчүүдэд тохиромжтой.

Үсийг хажуу талаар хуваан намирсан маягтай засалт.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
49858
4 эможи
keyboard_arrow_up