COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шалгалтанд орохынхоо өмнө юу идэж, уух ёстой вэ?

2017 оны 10 сарын 18

... эсвэл их ачаалалтай үедээ, амьдралаа шийдэх чухал алхамынхаа өмнө, ямар нэг оюун ухаан шаардсан ажил эхлүүлж байхдаа...
Элсэлтийн ерөнхий шалгалтандаа өдөр шөнөгүй бэлдээд завгүй яваа жаахан дүүгээ өнөөдөр хараад бүр өрөвдчихлөө. Уг нь ч өөрийгөө тултал нь дайчилж “шүүсээ шахаж” байгаа залуу хүнийг өрөвдөх шалтгаан байхгүй л дээ. Гэхдээ л номын санд өдөржин сууж ядрахынхаа хажуугаар, байнга шахуу бууз хуушуураар хооллоод байгаа дүүгээ уураг тархиа хэрэгтэй үед нь зөв “тэжээж” чадахгүй байгаад нь санаа зовнисон.

Arslan.mn

Ер нь л, оюутан сурагчид, оюуны хөдөлмөр эрхэлж буй шижигнэсэн залуучууд “түргэн хоол” идэх нь түгээмэл. Өдөржин өндөр ачаалалтай ажилласан тархиа нөхөн сэргээж, тэтгэх ямар ч хүнс, бэлдмэл хэрэглэдэггүй учраас хичээгээд байгаа хэрнээ л санасандаа хүртэл сэтгэн бодож, бүтээмжтэй ажиллаж чадахгүй байгаа нь ажиглагддаг. Нозоорч, нойрмоглож, аливаа юмыг амархан мартагнаж, анхаарал төвлөрөхгүй сатаарч, гараас юм гарч өгөхгүй байх үед бид үүнийг зүгээр л хэвийн үзэгдэл юм шиг өнгөрүүлдэг болохоос үүнд тохирсон ямар нэг шийдлийг эрэлхийлдэггүй билээ.
Хэрвээ чи миний дүүтэй адил их сургуулийн шалгалтанд бэлдэж буй шинэхэн оюун-тан бол эсвэл удирдах албан тушаалтан, сэтгүүлч, судлаач, багш гээд оюуны хөдөлмөр эрхэлдэг бол дараах хүнснүүдээс тогтмол хэрэглэж хүссэн амжилтандаа саадгүй, эрч хүчтэйгээр хүрээрэй.

1. Авокадо
Дэлхийн хамгийн эрүүл хүнснүүдийн нэг гэгддэг авокадо нь К амин дэм, фолийн хүчлээр баялаг учраас тархинд цусны бүлэгнэл үүсэхээс сэргийлэхээс гадна сэтгэн бодох үйл ажиллагаа, ой санамж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг ажээ. Өглөө бүр нэг авокадог зүсэж хар талхан дээр тавьж идэх юм уу ажил, хичээлдээ авч явж байгаарай.

2. Хүрэн манжин
Хүрэн манжин нь хорт хавдраас хамгаалах антиоксидантуудаар баялаг бөгөөд бүх төрлийн үрэвслийг намдаах үйлчилгээгээрээ алдартай. Мөн хүрэн манжинд агуулагдах байгалийн натурал нитрат нь тархины цусан хангамжийг идэвхжүүлж, анхаарал төвлөрлийг дээшлүүлж, аливаад дүгнэлт хийх, гаргалгаа олох хурдыг нэмэгдүүлж, нойргүйдлийг багасгадаг юм. Хүрэн манжингийн салат ч зуны цагт сайхан даа!

3. Нэрс
“Бие багатай ч бэлчээр томтой” хүнснүүдийн нэг бол мэдээж нэрс. Яг л байгалиас бидэнд өгсөн амтат чихэр гэсэн үг. К амин дэм, эслэгээр баялагаас гадна нэрсэнд агуулагдах галлын хүчил нь тархийг стресс, ядаргаа, сэтгэх чадварын уналтаас сэргийлдэг ажээ. Нэрсний шүүс бэлдэж авч яваад өдөржин шимбэл ямар вэ?

4. Ясны шөл
Эртний уламжлалт энэхүү жор нь дархлаа дэмжих, ясны бүтцийг тэтгэх, хоолны харшлыг анагаах, тархийг тэжээх үйлчилгээтэй. Ясны шөлөн дэх коллаген, амино хүчил, глицин зэрэг нь үрэвслийг намжааж, дархлааны үйл ажиллагааг хэвийн байлгаж, ой тогтоолтыг сайжруулдаг юм. Хямд үнээр бүтдэг хэрнээ ийм ашиг тустай хүнс өөр ховор болов уу. Амралтын өдрөөр гэртээ ясны шөл чанаж уугаарай.

5. Өндөгний шар
Хэрвээ чи өндөгний зөвхөн цагааныг идээд, шарыг нь хаядаг байсан бол одооноос ахин тунгааж үзээрэй. Өндөгний шаранд “холин” хэмээх хэвлий дэх ургийн тархины хөгжилд онц сайнаар нөлөөлөх бодис агуулагддаг тул жирэмсэн ээжүүдийг хэрэглэхийг зөвлөж байна. Өндөгний шарын холестролоос эмээдэг байсан бол чамд нэгэн сайхан мэдээг дуулгая. Сүүлийн үеийн судалгаагаар өндөгний шар нь эрүүл хүний холестролын хэмжээнд огт нөлөөлдөггүй болохыг батлаад байгаа юм.

6. Цэвэр оливийн тос
Хэрвээ чи оюуны хөдөлмөр эрхэлдэг бол одооноос эхлэн бүх салатаа оливийн тосоор хийхийг зөвлөж байна. Цэвэр оливийн тос нь полифенол хэмээх хүчирхэг антиоксидантаар баялаг тул суралцах чадвар, ой санамжийн сайжруулж, хөгшрөлтийг удаашруулан, хөгшрөлтөөс үүддэг бүх төрлийн өөрчлөлтийг саармагжуулдаг байна. Мөн оливийн тос нь Алзхеймерийн өвчнийг үүсгэгч уургуудтай тэмцдэг ажээ. Хэдий оливийн тос мундаг боловч халуун хоол хийхэд тийм ч тохиромжтой биш юм. Учир нь оливийн тос нь өндөр температурт задарч, ашиг шим нь үгүй болдог. Тиймээс бүх төрлийн салатанд хутгаж хэрэглээрэй.

7. Хар шоколад 
Энэ жагсаалт хар шоколадгүй байж хэрхэн болох билээ? Хар шоколад нь флавонолл хэмээх антиоксидант, үрэвслийн эсрэг нэгдлээр баялаг учраас цусны даралтыг бууруулж, тархи болон зүрхэнд очих цусны эргэлтийг сайжруулдаг билээ. Мөн кофейн нь хүний тархийг сэргээж, нозооролтыг багасгадаг. Тиймээс л шалгалтанд яг орохынхоо өмнө нэг дөрвөлжин хар шоколад идэх хэрэгтэй! Гэхдээ чихэртэй, их хэмжээгээр боловсруулсан шоколадуудыг хэрэглэх хэрэггүй.

8. Яргай загас
Омега 3-аар хамгийн баялаг загаснуудын нэг болох яргай нь тархийг саадгүй чөлөөтэй сэтгэхэд сайнаар нөлөөлж, ой санамжийг дээшлүүлдэг байна. Омега 3 нь өөрөө тархи болон нүдний торлогийн үндсэн бүтэц болдог шүү дээ. Тэгэхээр энэ нь яг л “моторын тос” шиг нөлөөтэй гэсэн үг.

9. Гинкго билобатай цай, бэлдмэл
Гинкго билобагийн талаар дуулж байгаагүй хүн цөөхөн байх. Тархинд гайхалтай эерэгээр нөлөөлдөг энэхүү ургамлын ач тусын талаар товч дурдвал: 
-Анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг: Судалгаагаар гинкго билоба нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, ядаргааг эмчилдэг болох нь тогтоогджээ. Маш идэвхтэй антиоксидантуудыг агуулдаг учраас бүх биеийн ерөнхий эрүүл мэнд, хүч чадлыг дээшлүүлж, цусны эргэлтийг сайжруулж, сэтгэл санааг өргөж, бүтээмжийг нэмэгдүүлдэг нь тогтоогдоод байна. 
-Ядаргаа, сульдааг эмчилнэ: Хэрвээ чи өдөр бүр нэг л ядрангуй, эрч хүчгүй, уцаартай, сэтгэл санаа тогтворгүй байгаа бол хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй шийдэл гинкго билоба байж магадгүй. Гинкго нь биеийн стресстэй тэмцэх чадварыг дээшлүүлдэг бөгөөд кортисол, адреналин хэмээх стрессийн даавруудын үйлчлэлийг саармагжуулдаг ажээ. 
-Нүдний хараа, эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө: Гинкго нь нүд рүү очих цусны эргэлтийг сайжруулснаар эвэрлэг, торлог бүрхэвчийг гэмтээх чөлөөт радикалуудтай тэмцдэг ажээ. Өндөр настай хүмүүст нүдний хараагаа хадгалахад маш сайнаар нөлөөлдөг юм байна.

Эх сурвалж: Goolingoo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48283
0 эможи
keyboard_arrow_up