COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МЭДҮҮШТЭЙ: Бүтэн жил бүтээмжтэй байхад туслах 5 апп

2017 оны 9 сарын 22

Arslan.mn

Хүн бүр шинэ зорилго, шинэ сорилтуудыг өмнөө тавьж, ирэх жилийн ажлаа төлөвлөн, эрч хүчтэйгээр урагшилж байгаа гэдэгт итгэж байна. Танд бүтээмжээ нэмж, тавьсан зорилгодоо хүрэхэд туслах сонирхолтой апп-уудын бид санал болгож байгааг хүлээн авна уу.

Quip

Марк Зукерберг энэ апп-ийг хэрэглэж байвал бид ядаж туршаад үзэхэд юу нь буруудах билээ? Фэйсбүүк, Инстаграм, CNN-д хэрэглэгддэг гэх энэ апп-ийг үүсгэн байгуулагч нь бидний өдөр тутам байнга хэрэглэдэг "Фэйсбүүк Лайк" товчийг хөгжүүлсэн эрхэм юм. Товчхондоо бол нэг файл дээр олон хүн зэрэг ажиллаж, засаж болдог Google Doc-ийн илүү "сайжруулсан" хувилбар гэж хэлж болно. Та өөрийн багийн гишүүдийг урьж, улмаар дундын файлаа удирдах бөгөөд тэдэнтэй чаталж, саналаа солилцох үйл явц нь илүү хялбархан, илүү боловсронгуй. Энэ апп вэбхувилбартай учир төслүүдээ удирдах, багийнхантай харилцахад ажлыг тань ихэд хөнгөвчлөх нь гарцаагүй.

ТАТАХ (iOS)
ТАТАХ (Google Play)

24Me

24Me бол хийх ажлын жагсаалт болон календарь дээрх хуваарийг тань алдалгүй хүргэх зорилго бүхий хувийн туслах. Хэрвээ та бүрэн ашиглаж чадвал хэнд төрсөн өдрийн мэндчилгээ хүргэх, хэзээ утасны төлбөрөө төлөх, ямар уулзалтанд очих зэргийг бүгдийг нь сануулах боломж энэ апп-д бий. Хэрэглэхэд хялбархан, цэвэрхэн дүрслэлтэй энэ апп-ийг та олон юм хийх хэрэгтэй байдаг ч заримыг нь мартаж санаад байдаг бол заавал туршаад үзээрэй.

ТАТАХ (iOS)
ТАТАХ (Google Play)

Outlook

Хэрвээ та өөрийн одоо ашиглаж буй имэйл апп-даа сэтгэл дундуур байгаа бол Microsoft Outlook-ийг ашиглаад үзээрэй. Microsoft өнгөрсөн жил хамгийн шилдэг календарь аппуудын нэг Sunrise-ийг авсныхаа дараа шинэчилж гаргасан Outlook хэрэглээ, загвараараа олон хэрэглэгчдийг өөртөө татсан юм. Гол нь Yahoo Mail, Gmail гээд өргөн хэрэглэгддэг бусад имэйлүүдээ удирдах боломж олгодог нь тун аятайхан. Миний хувьд Inbox-оосоо уйдвал хамгийн түрүүнд ашиглах апп.

ТАТАХ (iOS)
ТАТАХ (Google Play)

LastPass

Yahoo-оос танд нууц үг чинь алдагдсан учир гялс солиорой гэсэн имэйл ирсэн биз дээ? Бараг ямар ч үйлчилгээ авсан тодорхой байдлаар нууц үг хэрэглэх шаардлагатай болсон өнөө үед нэг л төрлийн нууц үг ашиглаад байгаа юм биш биз? Эсвэл баахан өөр өөр нууц үг ашиглаад тэр дундаа төөрч будилаад баларч байна уу? Аль нь ч байсан энэ асуудлыг LastPass шийдэж өгнө. LastPass танд өндөр нууцлал бүхий нууц үг санал болгохоос гадна сайт сайтаар нь хадгалж, нэг дор бүх нууц үгээ хадгалах боломжоор хангах юм. Хэрэглээд хэвшчихэд илүүдэхгүй, зарим үед багахан ч гэсэн цаг хэмнэх апп.

ТАТАХ (iOS)
ТАТАХ (Google Play)

InkFlow

Нэг сайхан санаа орж ирсэн ч ойрхон бал, цаас байхгүйгээс тэр дор нь буулгаж чадалгүй мартсан байх тохиолдол үнэхээр харамсалтай санагддаг. Тэгвэл ингэж харамсахгүй байлгаж чадах Inkflow апп-ийг танилцуулж байна. Хэрвээ танд санаа цуглуулах (brainstorm), тэмдэглэлээ хүссэнээрээ хөтлөх, бүтээгдэхүүний загвар дизайн гаргах, хар зураг зурах шаардлага байнга гардаг бол таны гар утсанд заавал байх апп-уудыг нэг шүү.

ТАТАХ (iOS)

Бонус

2017 оны илүү сайн төлөвлөгөөтэй, илүү бүтээмжтэй, илүү эрчтэй ажиллахаар төлөвлөж буй танд бидний өмнө онцолж байсан, хэрэглэх дуртай дараах апп-уудыг мөн туршиж үзэхийг санал болгож байна.

Slack: Багийн тоглолтоо сайжруул
Wunderlist: Хийх зүйлсээ хэзээ ч мартахгүй
Trello: Төслөө ухаалгаар удирд
Evernote: Таны цахим санах ой

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47311
1 эможи
keyboard_arrow_up