COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: Ухаалаг гар утас хүүхдийн хөгжих үйл явцыг удаашруулдаг

2017 оны 9 сарын 17

Arslan.mn

Торонтогийн Их Сургуулийн судлаачдын баг нэгэн сонирхолтой дүгнэлтийг гаргажээ. Тэдний хэлж байгаагаар ухаалаг гар утас болон таблет нь бага насны хүүхдийн сэтгэн бодох, хөгжих үйл явцыг удаашруулж байна гэсэн юм.

Хүүхэд хэдий чинээ эрт ухаалаг төхөөрөмжтэй харьцаж эхэлнэ тэр чинээгээрээ хэлд орох хугацаа нь хойшилдог болохыг эрдэмтэн судлаачид олж тогтоосон байна.

Энэ дүгнэлтийг гаргахын тулд мэргэжилтнүүд 6 сартайгаас 2 хүртэлх насны ойролцоогоор 900 хүүхдийн дунд судалгаа явуулсан аж. Эхний ээлжинд эрдэмтэд хүүхэд хэдий чинээ хугацааг ухаалаг гар утастай өнгөрүүлж байгааг судалсан байна. Үүнээс, хүүхэд өдөрт дунджаар 30 орчим минутын турш ухаалаг гар утас болон планшетийн дэлгэц рүү ширтдэг гэсэн байна. Иймд аль болох хүүхдээ ухаалаг гар утсаар тоглуулахаас татгалзахыг эрдэмтэд анхааруулжээ.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47116
1 эможи
keyboard_arrow_up