COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Үсээ өдөр бүр угаахгүй байх ШАЛТГААН

2017 оны 9 сарын 17

Arslan.mn

Үсээ өдөр бүр угаах нь сайн гэж үү? Магадгүй муу ч байж болох юм. Үсээ өдөр бүр угаахгүй бол эвгүй үнэртэж тослогтдог гэж ихэнх хүмүүс хэлэх байх. Гэвч энэ нь эргэлзээгүй худал юм. Харин ч өдөр бүр угаахгүйгээр арьс болон үсээ илүү цэвэрхэн эрүүл байдалтай хадгалан үлдэх боломжтой.

Үсээ өдөр бүр угаахгүй байх нэгэн шалтгаан нь үсний тослогийг багасгах. Уншигчид магадгүй үүнийг ямар нэг юм эсвэл батга гарахтай холбоотой гэж сонссон байх. Xарин их угаах тусам арьсны тослог ялгарах ихэсч, өмнөхөөсөө илүү тослогтдог. Хуйх, үс хоёр хоёулаа адил. Цөөхөн долоо хоног өнжөөд юм уу цөөхөн өдөр угаавал таны үс тослогтох нь урьдынхаасаа хамаагүй бага болно гэдгийг мэдэх болно. Эхний 7 хоногийн турш үсээ угаасангүй хэмээн зөвхөн үсэндээ анхаарал хандуулж хяналт тавьдаг. Гэвч, богино хугацаанд тэсэх нь таны үс байгалийнхаа хуваарьт дасаж үс болон арьсанд ашиг тус болохыг мэдрэх болно. Үсээ тогтмол ойр ойрхон угааснаар хөлсний нүхэнд орших тослогийг байхгүй болгоно гэсэн үг. Энэ тос нь чиний арьс болон хуйхыг хамгаалдаг бөгөөд усыг эсэргүүцдэг болохоор энэхүү тосыг тогтмол угааж зайлуулснаар чиний арьс улам илүү тос ялгаруулах болно.

Үсний өнгө гандах нь өдөр бүр угаахгүй байх шалтгаан. Өдөр бүр үсээ угаах нь үсний өнгийг маш хурдан гандуулдаг. Үсний будагт хэр их мөнгө зарцуулдаг чинь хамаагүй, хамгийн гол нь үсний өөрийнх нь өнгө, цаашлаад будсан өнгө нь амархан ганддаг тал бий. Үсний өнгө гандуулдаггүй шампунь гэж байдаг. Xэрвээ үнэхээр байнга угаах шаардлагатай бол тэрийг хэрэглэж болох юм.

Хуйхаа эрүүл байлгах нь үсээ тогтмол угаахгүй байх бас нэг шалтгаан. Хуйх үргэлж тослог бодис байнга ялгаруулж үсийг хамгаалдаг. Харин тогтмол угааснаар тэдгээр тэжээл болж өгдөг бодисыг байхгүй болгоно гэсэн үг. Хүний бие өөрөө үсээ эрүүл байлгахын тулд тос ялгаруулдаг. Хүмүүс үүнийг угааж арилгаад ангижруулагч хэлбэрээр шинэ тослогийг бий болгодог. Үс болон хуйх нь заримдаа тэдгээр бодисуудаар дутагддаг.

Үсээ хэрхэн зөв угаах вэ. Хөөсөрмөгц толгойгоо аль болох удаан угаа. Энэ нь толгойд иллэг болоод зогсохгүй үсийг сайтар цэвэрлэхэд тустай. Хөөсийг бүлээн усаар угааж арилгана. Шампуниар угаах үед толгойн арьсыг зөвхөн хурууны үзүүрээр үрнэ. Хэт халуун усаар толгойгоо бүү угаа. Үсээ долоо хоногт 2-3 удаа угаахад хангалттай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47098
2 эможи
keyboard_arrow_up