COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийнхээ хичээлийг давтуулах хамгийн шилдэг арга

2017 оны 9 сарын 14

Бид хүүхдүүдээсээ хичээлээ сайн давтаж амжилт үзүүлэхийг хүсдэг. Тэдэнд үргэлж хичээл хий гэж хэлдэг боловч яаж давтахаа мэддэг эсэхийг нь огтхон ч боддоггүй шүү дээ. Тэгвэл Туркийн эрдэмтэн Фатих Калкынч хичээл давтах шилдэг зөвлөгөөг эцэг эхчүүдэд хүргэж байна.

Arslan.mn

Эдгээр аргыг ашигласнаар хүүхдийн чадавх хоёр дахин нэмэгдэх боломжтой аж.

-Яагаад хичээл хийх ёстой вэ-

Бид хүүхдүүддээ үргэлж “хичээлээ давт” гэдэг ч яаж хичээл давтахыг нь хэлдэггүй. Уг нь яаж хичээл давтах ёстой вэ гэсэн асуултаас өмнө яагаад хичээл хийх хэрэгтэй байдаг юм бэ гэсэн асуултад хариулт олж, тэдэнд үүнийг тайлбарлаж өгөх ёстой юм. 

Жишээлбэл, нэгдүгээр ангийн сурагч Онур нэгдүгээр улирлын амралтаа дуусаад хоёрдугаар улиралд хичээлдээ явахгүй гэлээ. Эцэг эх нь яагаад гэж асуухад: “Би одоо бүх зүйлийг уншиж бичиж чаддаг болсон. Яагаад явах ёстой гэж” хэмээн асуужээ. 

Arslan.mn

-Хүүхдүүд яагаад хичээл хийдэг юм бэ-

 

Сургуульд яагаад явах ёстойг хүүхдүүд эцэг эх нь тэгж  хүсдэг, орчин тойрны бүх хүмүүс сургуульд явдаг, боловсролтой хүн илүү сайхан амьдарна гэх мэтээр ойлгох нь бий. Гэхдээ энэ нь гол шалтгаан байж чадахгүй. Хэрэв хүнд нэг ажлыг хийхэд хангалттай шалтгаан байгаа бол түүнийгээ маш сайн хийдэг шүү дээ.

Хүүхдүүдэд яагаад хичээл хийх хэрэгтэйг тайлбарлаж, дэмжин хөөргөж хүслийг нь төрүүлж чадвал тэдэнд хэрхэн хичээл хийх хэрэгтэйг тайлбарлаад байх шаардлагагүй юм. Учир нь, амжилт гаргахыг хүсч байгаа хүүхэд хичээлээ яаж хийхээ мэддэг. 

Амжилт гаргахыг хүсч байгаа хүүхэд хичээлээ яаж хийхээ мэддэг. 

Дөнгөж сургуульд орж байгаа хүүхэд ч бай, их сургуульд орж байгаа оюутан ч бай, бүх оюутан сурагчид энэ асуултын  хариултыг олох хэрэгтэй юм. “Яагаад би хичээл хийх хэрэгтэй юм бэ?” “Миний зорилго юу вэ?” “Зорилгодоо хүрэхийн тулд би яах ёстой вэ” гэсэн асуултуудад хариулт авсан сурагч залхуурахгүй л болов уу.

-Ирээдүйг нь хамтдаа ярилц-

Хүүхдүүдэд яаж хичээл хийх хэрэгтэйг тайлбарлахаас өмнө хүүхдийнхээ ирээдүйн төлөвлөгөөг хамтдаа ярилц. Хэрвээ таны хүүхдэд хичээл хийх шалтгаан байхгүй бол мэдээж хичээлээ хийх дургүй байна. Хийж чадах ч үгүй. 

Нэг сурагчаас “Эцэг эх чинь чиний төлөө юу юу хийж байгааг харж байна уу. Бүхнээ зориулж байна. Чиний төлөө бүх л нөхцлийг бүрдүүлсэн байна. Харин чи яагаад хичээлээ хийдэггүй юм бэ” гэхэд сурагч “Би хичээл хийлээ гээд юу болох юм. Миний аав хичээл хийдэггүй байсан гэсэн.Тэр зөвхөн дунд сургуулийг төгссөн. Гэвч одоо түүний удирдлага дор зөндөө олон их сургууль төгссөн хүмүүс ажилладаг юм” гэж хариулжээ. Хэрвээ таны хүүхэд ийм бодолтой бол түүнийг хичээл хийлгэхэд хэцүү. Учир нь, хөдөлмөрлөхөд маш олон шалтгаантай хүн амжилтад хүрнэ.

-Хүүхдээ идэвхтэй сонс-

Хүхэд хичээлээ давтахаас илүүтэй мэдлэгийг хичээл дээрээс авдаг. Үр өгөөжтэй хичээл хийх, хичээлдээ амжилт гаргах, гүйцэтгэх чадвараа хамгийн өндөр төвшинд гаргах үндэс нь идэвхтэй сайн сонсох байдаг. Хичээлийг идэвхтэй сонсохгүй бол сурч мэдэж чадахгүй, сурч мэдэж чадахгүй бол амжилт гаргаж чадахгүй. Дараах идэвхтэй сонсох дүрмийг хүүхдэдээ зааж өгөөрэй.

Arslan.mn

-Ярьж байгаа хүнийхээ нүд рүү нь харж харилц-

Хүүхдүүд заримдаа хичээл дээр өөр юм хийх буюу найз нөхөдтэйгээ ярьснаар анхаарал нь сарнидаг.  Багшийнхаа нүүрний хувирал, хөдөлгөөнийг харахгүй зөвхөн дууг нь сонсох үе их байдаг.

Бид:

-Уншсан зүйлийнхээ 10% -ийг 

-Сонссон зүйлийнхээ 20%-ийг

-Харсан зүйлийнхээ 30%-ийг

-Хараад сонссон зүйлийнхээ 50%-ийг

-Хэлсэн зүйлийнхээ 80%-ийг

-Хөдөлгөөн үйлдлээр үзүүлж хэлсэн зүйлийнхээ 90%-ийг санадаг шүү дээ.

-Ангидаа урд суу-

Хамгийн хойно суух нь, яваандаа хичээлдээ муудах болон хичээлээс хөндийрөхөд хүргэдэг. Тиймээс урд юм уу урдхан ширээнд суух хэрэгтэй. Долоо хоногоор солигдож урд суу. Ингэснээр жилийн эцэст урд, ард ч биш, ангидаа бүх газар сууж үзсэн байх болно.

Arslan.mn

-Зөвхөн багшийг сонс-

Хичээл дээр багштайгаа хамт бай. Эргэн тойронд байгаа найз нөхдийгөө сонсох биш зөвхөн багшийгаа сонс. Учир нь, ямар ч хүн ярьж байхдаа сонсож чаддаггүй. Бусадтай ярьснаар өөрөө ч тэр хичээлээс үр өгөөж авахгүй, багшийнхаа хэлснийг ойлгож чадахгүйгээс гадна эргэн тойрны найз нөхдөдөө ч нөлөөлж тэдний бүтээмжийг бууруулдаг. Хичээл сонсоход баясгалантай царай их чухал байдаг. Багш хэр инээмсэглэж ярина тэр хэмжээгээр хүүхдүүдийн анхаарлыг татдаг байна.

 



Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/156159/ © XopoM News
Гоо бүсгүйчүүд тайзан дээр гарахдаа өөрийн гэсэн дүр төрх, гайхалтай бие галбир, давтагдашгүй хэв маягаараа биднийг гайхшруулдаг. Тэд бүтэн 24 цагийн турш яаж ингэж гайхалтай харагдаж чаддаг юм бол? Тэгвэл бид та бүхэндээ хэрхэн хурдан бас хялбар аргаар яг л шилдэг модел шиг харагдаж болох талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. 1. Өөрийн давуу талаа мэд Шилдэг моделиудын зургийг харж байхад тэд ихэнхдээ бидний хувцасны шүүгээнд байдаг цайвар өнгийн жинс, цагаан футболк гэсэн энгийн хувцас өмссөн байдаг. Заримдаа энгийн байх нь загварлаг бус гэсэн үг биш. 2. Хамгийн ашигтай хувилбар – толгойноос хөл хүртлээ хар Цагт баригдан юу өмсөхөө мэдэхгүй байгаа үедээ хамгийн түрүүнд хар өнгийн хувцасыг өмсөхөд хамгийн тохиромжтой. Хар өнгө бол үргэлж дэгжин, загварлаг, цэмцгэр харагдуулдаг. 3. Моделиудын хамгийн сайн найз бол биеийн тамирын шаахай Моделиудын сонголт бол 13 см өндөртэй өндөр өсгийт биш харин тэдний хөлд эвтэйхэн биеийн тамирын шаахай гэдэг нь нууц биш юм. Олны танил хүмүүс хөлд эвтэйхэн кет болон пүүзийг сонгож байна. Биед эвтэйхэн даашинзнаас авахуулаад спорт өмд гээд бүх зүйлтэйгээ хослуулж өмсөж болно. 4. Өөр нэгэн заавал байх ёстой зүйл бол савхин хүрэм “Арьсан хүрэм” загвар өнгө нь чамд тохирсон байх ёстой. Хэдий чинээ олон төрлийн хүрэм байна гайхалтай дүр төрх бүтээхэд төдий чинээ хурдан байна. Ердөө 5 минут. Савхин хүрэмнийхээ дотуур цагаан футболк эсвэл даашинз өмсөөрэй. 5. Том хэмжээтэй хувцас сонгохоосоо айх хэрэггүй Санаатайгаар хайхрамжгүй байдлыг илтгэх ба тав тухтай, гайхалтай хэв маягийг бүрдүүлдэг. Жинсэн өмдөн дээрээ өөрийн хэмжээнээс том (2-оор том байж болно) цамц өмсөн зүүлт чимэглэл зүүж болно. 6. Өөртөө тохирсон төгс жинстэй бол Моделиудын хамгийн дуртай хувцас бол жинс. Өндөр гоолиг бүсгүйчүүд маань ихэнхдээ бэлхүүсээ гаргаж өмсдөг бөгөөд ингэснээр үнэхээр загварлаг бөгөөд гайхалтай төгс харагддаг. Хөлийн шагайг ил гарган өмдөө нугалж өмсвөл бүр ч илүү сайхан харагдана. 7. Эрэгтэй хүн шиг хувцаслах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг Зангиа, эрэгтэй цамц, арзгар ултай гутал нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй харагдуулдаг. Ийм хувцаслалт нь эмэгтэйлэг болоод сэтгэл татам байдлыг улам илүү тодотгож төгс тэнцвэртэй харагдуулдаг. 8. Хөнгөхөн нүүр будалт Моделиуд тайзан дээр гараагүй үедээ нүүрээ төдийлөн буддаггүй бөгөөд энгийн хөнгөн будалт хийдэг. Маш бага будгаар хэн ч анзаарахгүй энгийн хэрнээ сайн будалт хийж сурах хэрэгтэй. 9. Загварлаг харагдах бас нэгэн нууц бол нарны шил Нарны шил бол нарлаг өдрүүдийн хамгийн чухал гоёл. Нарны шил нь хүнийг сэтгэл татам сайхан харагдуулдаг. Хамгийн гол нь нүүрнийхээ хэлбэрт тохирсон шил сонгох явдал. Таны нүүрний хэлбэрт ямар хүрээтэй нарны шил тохирохыг эндээс үзээрэй. 10. Даашинз болон гоёл чимэглэлийн тусламжтайгаар өөрийн давуу талаа тодотго Сэтгэл татам байдлаа нэмэгдүүлэхийн тулд гоёмсог ээмэг, нарийн гинж зүүж гоёмсог загвартай цүнх барихад хангалттай. Ёслол дээр сайхан харагдахын тулд гүн ухлаадастай, судалгүй даашинз сонгоорой. Энгэр задгай даашинз өмссөн бол даашин нь урт байх хэрэгтэй бөгөөд ингэснээр биеийн хэлбэр зөв харагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/156159/ © XopoM News
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47008
0 эможи
keyboard_arrow_up