COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Канадын Гадаад хэргийн сайдын айлчлалыг Засгийн газрын хуралдаанаар сайшаалаа

2014 оны 8 сарын 22

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд энэ оны 7 дугаар сарын 23-25-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн дүнг Засгийн газрын 8 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.

Канад Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийсэн энэхүү анхны айлчлалаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг батлан хамгаалах, хууль эрх зүйн шинэчлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга зэрэг салбарт идэвхжүүлэхээр тохирон Хамтарсан мэдэгдэл гаргасныг Засгийн газрын хуралдаанаар сайшаагаад айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.

Монгол Улсын Засгийн газраас
-Энх тайван, аюулгүй байдал, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө хоёр улс үргэлжлүүлэн хамтран ажиллаж, өнөөгийн харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх,
-“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тогтвортой, тодорхой орчин бүрдүүлэх,
-Канадын Засгийн газраас Хөгжлийн тусламж үзүүлэх онцгой орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах шийдвэр гаргасанд талархахын сацуу хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллахаар болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7506
0 эможи
keyboard_arrow_up