7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

48 дахь удаагийн “Дэлхийн эдийн засгийн чуулган“ энэ сарын 23-26-нд болно

админ
2018 оны 1 сарын 20

Швейцарийн Давос хотод жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 23-26-нд зохион байгуулагдах гэж байна.

Arslan.mn

Энэ оны чуулган "Хагаралдсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг хуваалцах нь" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. 48 дахь удаагийн дэлхийн эдийн засгийн чуулганд 70 гаруй орны төр, засгийн тэргүүн, олон улсын 38 байгууллагын тэргүүлэгч нийт 3000 гаруй төлөөлөгч оролцох аж. Чуулганд 400 орчим хэлэлцүүлэг өрнөх юм байна. Өндөр дээд албан тушаалтнуудын дунд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер нар багтаж байна. Үүнээс гадна Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди чуулганыг нээж үг хэлэх бол хаалтын үгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэх товтой байна. Харин Монгол Улсаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Засгийн газрыг төлөөлөн оролцох юм.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52636
0 эможи
keyboard_arrow_up