7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-ын шинэ орон сууцны борлуулалт их хэмжээгээр буурав

админ
2017 оны 11 сарын 15

БНХАУ-ын шинэ орон сууцны борлуулалт аравдугаар сард сүүлийн гурван жил орчмын хамгийн их дүнгээр буурлаа.

Arslan.mn

Учир нь тус улсын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн салбар дахь үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэсэн  арга хэмжээ авсан нь үүнд нөлөөлсөн байна. Тоон үзүүлэлтийг харвал борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 3.4 хувиар буурч, 137 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2014 оноос хойш борлуулалт жилийн дүнгээр хамгийн их хэмжээгээр буурсан тохиолдол болсон байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын удаашрал, үнийн өсөлт зэрэг хүчин зүйл нь тус улсын бодлого тодорхойлогчдыг эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авахад хүргэсэн аж. Улмаар БНХАУ-ын Засгийн газар өсөлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон сууцны үнийг бууруулах арга хэмжээ авч байгаа гэж шинжээчид үзэж байна.

Дашрамд дурдахад, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт өнгөрсөн сард 9.2 хувиас 5.6 хувь хүртэл буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49672
0 эможи
keyboard_arrow_up