7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сингапурт орон сууцны борлуулалт долдугаар сард 35 хувиар өсжээ

админ
2017 оны 8 сарын 16

Шинэ төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Сингапурт орон сууцны борлуулалт долдугаар сард 35 хувиар өссөн байна. Тодруулбал, барилгын компаниуд өнгөрсөн сард нийт 1108 орон сууц худалдсан нь зургадугаар сарынхаас харьцангуй өндөр үзүүлэлт болсон гэж Сингапурын Хот дахин төлөвлөлтийн газар мэдээллээ. Үүнээс гадна шинээр 692 орон сууц зах зээлд нийлүүлэгдсэн нь зургадугаар сарынхаас бараг дөрөв дахин өссөн дүн болсон байна.

Сингапурын удирдлагууд хотын төвийн орон сууцны үнийг хязгаарлах бодлого баримталж байгаа бөгөөд 2009 оноос хойш орон сууцны үнийг бууруулах чиглэлд шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа юм. Гэсэн хэдий ч гуравдугаар сард Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зарим хоригоо цуцалсан. Сингапурт үл хөдлөх хөрөнгийн ханш 15 улирал дараалан буурсан нь 1975 оноос энэ үзүүлэлтийг танилцуулдаг болсноос хойших хамгийн урт үргэлжилж буй цуврал болсон юм. Орон сууцны үнэлгээ 2013 оны оргил үеэс хойш 12 хувиар буурсан гэж албаныхан мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46034
0 эможи
keyboard_arrow_up