COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дорнын Эдийн засгийн чуулган үргэлжилж байна

2017 оны 9 сарын 08

ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн 3 дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Владивостокийн эдийн засгийн чуулга уулзалтыг ОХУ-ын ерөнхийлөгч Путины санаачилгаар 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Өнгөрсөн оны Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд 216 гэрээ хэлэлцээр байгуулагдсан, эдгээр гэрээ хэлэлцээр нийт 1,85их наяд рубль буюу 32тэрбум америк доллараар хэмжигдэж байсан. Харин энэ онд 1,2 их наяд рубль буюу 20,8тэрбум америк долларын 32төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийгдэх төлөвтэй байна.



Энэхүү чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон түүний урилгаар Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин, Япон улсын ерөнхий сайд  Шинзо Абэ гээд олон орны төр засгийн тэргүүн нар болон дэлхийн 55 орны бизнесийн салбарын төлөөлөгч, гадны  компаниуд гээд 4000 гаруй төлөөлөгч оролцож байгаагийн дотор Хятад, Энэтхэг, Япон, Австрали, Канад, АНУ, Их Британийн төлөөлөгч оролцож байгаа юм байна. 2015 онд анх зохион байгуулагдсан энэ форум Оросын Алс Дорнодын өөрчлөлт, шинэчлэлтийг харуулдгаас гадна бүс нутгийн орнуудын эдийн засгийн интеграцыг хэлэлцэх олон улсын хүчтэй индэр болсон гэдгийг Оросын төв хэвлэлд онцолжээ.

“Алс Дорнод: Шинэ бодит байдлыг бий болгох” гэсэн уриан дор болж байгаа Владивостокийн энэ удаагийн чуулга уулзалтаар үсрэнгүй хөгжилтэй бүсүүд, Владивостокийн чөлөөт боомт, дэд бүтцийн дэмжлэг, Алс дорнодын га талбай зэрэг хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэх юм байна. Мөн эдийн засгийн тодорхой салбарууд ялангуяа загас агнуур, алт болон очир эрдэнийн олборлолт, мод боловсруулалт, тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлыг ч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд ярьж байна.

Чуулганы өөр нэг чухал сэдэв бол Ази номхон далайн бүсийн түнш орнуудтай уламжлалт хамтын ажиллагаатай болох асуудал байна. Мөн Оросын зүүн хязгаар, Алс Дорнодод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд юу хийх вэ, яаж хамтрах вэ гэдэг дээр арга зам эрэлхийлж байна. Оросын засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр Алс Дорнодод нийтдээ 3,2 их наяд рублийн хөрөнгө оруулалттай 837 төсөл хөтөлбөр хэрэгжих төлөвтэй байна. Өнөөдөр форумын хүрээнд Оросын Хевел групп Өмнөд Солонгосын Хьюндай групп нарны эрчим хүч болон дизель түлшээр ажиллах эрчим хүчний станцууд хамтран байгуулахаар 139 сая америк долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ. Хамтарсан станцын цахилгаан дамжуулах нийт хүчин чадал нь 40 мегаватт байх юм байна. Энэ төслийг Якутад эхлээд хэрэгжүүлнэ.

Дараа нь үр дүн нь сайн байвал Алс Дорнодод хэрэгжүүлнэ, энэ бүс нутагт ийм төрлийн станц байгуулах боломж их бий гэж талууд харж байгаа юм байна. Түүнчлэн Алс Дорнодод  далайн гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа загас боловсруулах чиглэлд 1,5 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт татах, мөн олон улсын нисэх онгоцны буудалд шинэ терминал байгуулах зэрэгт хөрөнгө оруулалт татах гэрээ хэлэлцээр байгуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35
1 эможи
keyboard_arrow_up