Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хөрөнгө оруулахад таатай орнуудаас Монгол хоёр байр ухаржээ

2015 оны 6 сарын 04

Хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс орнуудын индекс “International Business Compass 2015”-ийг гаргажээ. Хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад туслах зорилготой тус индексийг тухайн орны эдийн засаг, улс төр хууль эрх зүй, нийгэм соёл гэсэн гурван салбарын үзүүлэлтээр дүгнэн гаргадаг.

 

Энэ жил чансаанд дэлхийн 174 орон багтсанаас Швейцарь, Сингапур, Хонконг, Норвеги, Нидерланд, Канад, Их Британи, Швед, Шинэ Зеланд улс тэргүүлж, Хойд Солонгос, Судан хамгийн сүүл мушгилаа. Монгол Улс хувьд 174 орноос 84 дүгээр байр эзэлсэн бол ОХУ 100, Хятад 83 дугаар байрт оржээ. Манай улсын хувьд эдийн засгийн үзүүлэлтээр 115 дугаар байр эзэлсэн бол улс төр хууль эрх зүй 86, нийгэм соёлын салбарын үзүүлэлтээр 82-т жагсаж, нийт 51.15 оноо авснаар 174 орноос 84-т жагссан байна. Энэ нь өмнөх жилийнхээс хоёр байр ухарсан үзүүлэлт юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22562
0 эможи
keyboard_arrow_up