Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Алтны үнэ сүүлийн өдрүүдэд дээд түвшинд хүрчээ

2014 оны 4 сарын 11

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн удирдлагууд бодлогын хүүгээ таамагласнаас давуулан нэмж магадгүйгээс болж алтны үнэ сүүлийн 15 хоногийнхоо дээд түвшинд хүрсэн тухай эх сурвалжууд мэдээллээ. Тус байгууллага cap бүр худалдан авч буй бондын хэмжээгээ үе шаттайгаар бууруулах шийдвэрийг өнгөрсөн гурван удаагийн уулзалтынхаа үеэр гаргасан билээ. БНХАУ-ын томоохон брокерийн компани "CITICS Futures"-ийн ахлах стратегич Ван Шиаоли "АНУ-ын Холбооны нөөцийн сан бонд худалдан авах хэмжээгээ дахин багасгах нь ойлгомжтой болсон үед бодлогын хүүгээ хэзээ өсгөх нь тодорхойгүй байна. Энэ нь алтны үнэд дэм болж байгаа" хэмээн ярьжээ. Өчигдөр Нью-Йоркийн "Соmех"-т ирэх зургадугаар сард нийлүулэх шар металлын үнэ 0.6 хувиар өсөн унци нь 1313.1 ам.доллартай тэнцэв. Он гарснаас хойш уг таваарын ханш нийт 9.3 хувиар дээшлээд буй юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1360
0 эможи
keyboard_arrow_up