Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Оросын газрын тосны үнэ жилийн хугацаанд 100 тэрбум долларт хүрчээ

2014 оны 11 сарын 25

 Барууны орнууд хориг тавьж үнийг нь 40 тэрбум доллараар хорогдуулаад байгаа Оросын газрын тосны үнэ жилд 100 тэрбум долларт хүрсэн тухай тус улсын Сангийн сайд мэдэгдлээ. Антон Силуанов нь Даваа гаригт болсон олон улсын санхүү, эдийн засгийн чуулган дээр ийнхүү мэдэгдэл хийжээ. Даваа гаригт хийсэн дээрх мэдэгдлийн дагуу, ОХУ нь газрын тосны үнийг дэмжих зорилгоор газрын тосны үйлдвэрлэлийг хоногт 300,000 орчим баррелиар бууруулах аж. Энэ долоо хоногт Виена хотноо уулзах ОПЕК-ийн (Шатахуун экспортлогч орнуудын байгууллага) гишүүн орнууд газрын тосны үнийг бууруулах талаар зөвлөлдөхөөр төлөвлөсөн байна. Газрын тосны үнэ нь дэлхийн хэмжээнд нийлүүлэлт өндөр байсан өнгөрөгч зунаас хойш буурч, АНУ-д шуугиан тарьж, Европ, Азид эрэлт сул байсан билээ. Боловсруулаагүй газрын тосны үнэ гурав дахин буурч, 11 дүгээр сарын 14-ний байдлаар баррель нь дунджаар 76.76 доллар болсон дөрвөн жилийн дундаж доод үнээс буурсан байна.

ОПЕК-ийн газрын тосны эвслийнхэн үнийг дэмжиж, үйлдвэрлэлийг бууруулахыг зөвшөөрөөд байгаа аж. Баасан гаригт боловсруулаагүй газрын тос 80 орчим доллар, АНУ-ын түүхий нефть 76.51 долларын үнэтэй байжээ. Өнгөрөгч долоо хоногт Оросын Эрчим хүчний сайд Александр Новак, Москва газрын тосны гаралтыг бууруулахаар хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн ч, албан ёсоор батлаагүй байгаа байна. Эдийн засаг хөгжлийн сайд Алексей Улюкаев мэдэгдэхдээ, газрын тосны үнэ буурсан нь иргэдийн амьдрал болон компаниудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгааг тэмдэглэжээ. Гэвч Украйны асуудлаас болж АНУ болон Барууны нөлөө бүхий орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавиад байгаа билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12656
0 эможи
keyboard_arrow_up