Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Түрээсийн үйлчилгээний эрэлт өсөж байна

2017 оны 8 сарын 10

Түрээсийн үйлчилгээний эрэлт өсөж байгаа талаар үл хөдлөх хөрөнгийн зуучийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хагас жилийн тайландаа дурдсан байна. Улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгө зуучийн зах зээлд 100 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээлсэн.

 

АНУ-д төвтэй "RE/MAX" компанийн хувьд 2017 оны эхний хагас жилд 34.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан нь жилийн өмнөхөөс 800 гаруй хувиар өссөн байна. Энэ дундаа ялангуяа тавдугаар сард борлуулалт хамгийн өндөр буюу 14.6 тэрбум төгрөгт хүрчээ. Үл хөдлөх хөрөнгийн дундаж талбай 72 метр квадрат, дундаж үнэ 148 сая төгрөг байсан. Хэдийгээр энэ онд ипотекийн зээл олголт хязгаарлагдмал байсан нь худалдааны гүйлгээнүүдэд нөлөөлсөн боловч түрээсийн зах зээлийн эрэлт өндөр байсан гэдгийг "RE/MAX"компани мэдээлсэн. Мөн худалдан авагчдыг орлогоор нь ангилахад, дундаж орлоготой иргэдийн худалдан авалт хамгийн сайн байжээ. Улаанбаатар хотын хэмжээнд зарагдаж байгаа үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн 40 хувийг худалдаалдаг “Оsmo” компани оны эхний зургаан сард 20 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүнээс гадна түрээсийн зах зээлийн эрэлт өссөн гэдгийг компани мэдээлсэн.

Харин үл хөдлөх хөрөнгийн зуучийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын тухайд, 50 орчим хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг "Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо" өмнө нь мэдээлж байсан. Энэ салбар харьцангуй шинэд тооцогддог. Тийм учраас тоон мэдээлэл, судалгаа шинжилгээг өндөр түвшинд хүргэх шаардлагатай байгаа талаар салбарынхан онцолсон юм. Үл хөдлөх хөрөнгийн зуучийн хоёр холбоо бүртгэгдсэний нэг болох "Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо"-нд “Актив зууч”, “Мастер пропертис”, “Бэста”, “Тэнхлэг зууч” зэрэг салбарын 20 гаруй компани багтаж байгаа. Эдгээр нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн зуучлалын салбарын дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45813
0 эможи
keyboard_arrow_up