COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ байрны үнэ өссөн үзүүлэлттэй байна

2016 оны 12 сарын 14

”Монголбанк", “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг гаргажээ.

Тус судалгаанд өнгөрсөн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4,938 орон сууцны үнийг хамруулсан байна. Судалгаагаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.3%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 5.5%-иар тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Тодруулбал, зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ өссөн ч, хуучин орон сууцны үнэ бага зэрэг буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлжээ.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2016 оны 11 дүгээр сарын байдлаар 2,061,245 төгрөг болж өмнөх сараас 1.15 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус тус өссөн байна. Харин хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2016 оны 11 дүгээр сарын байдлаар 74,319,000 төгрөг болж өмнөх сараас 2.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.3 хувиар тус тус буурсан байна.

Тодруулбал, БЗД-ийн “Олимп” хотхонд өнгөрсөн оны 11 дүгээр сард 1 м2 дундаж үнэ 2,224,000 төгрөг байсан бол 2016 оны 11 дүгээр сарын байдлаар 2,059,232 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.4%-иар буурсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39049
0 эможи
keyboard_arrow_up