COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Инфляци өмнөх сараас 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2016 оны 10 сарын 11

Үндэсний Статистикийн Хорооноос нийгэм, эдийн засгийн есдүгээр  сарын үзүүлэлтийг танилцууллаа. 

 Инфляци 8 дугаар сараас 0.6 хувь, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Харин өмнөх  оны эцсээс 0.6 хувийн өсөлттэй гарсан  байна. Ийнхүү инфляци есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.1 буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.  Тэгвэл Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод  9 дүгээр сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсан бол өмнөх оны эцсээс 0.1 хувиар өссөн аж. Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 1.5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2051.7 төгрөгийн алдагдалтай гарчээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ  эхний 9 сарын байдлаар 4012.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.  Эргэж төлөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6064.4 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2051.7 төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1184.4 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 0.8 хувиар буурч, зарлага 23.4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

       Монгол улс 155 оронтой худалдаа хийжээ

Манай улс эхний 9 сард дэлхийн 155 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5780.8 сая ам.доллар болжээ. Үүнээс экспорт 3332.8 сая ам.доллар, импорт 2448.0 сая ам.доллар болсон байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ  өмнөх оноос 616.9 сая ам.доллар буюу 9.6  хувь, үүний дотор экспортын хэмжээ 208.1 сая ам.доллар буюу 5,9 хувь, импортын хэмжээ 408.8 сая ам.доллар буюу 14.3 хувиар буурчээ.  Гадаад худалдааны тэнцэл  өмнөх оны мөн үеэс 200.7 сая ам.доллараар нэмэгдэж, 884.8 сая ам.долларт хүрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37145
0 эможи
keyboard_arrow_up