COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Махны үнэ буурсан үзүүлэлттэй байна

2016 оны 10 сарын 07

Махны дундаж үнэ

2016 оны 10-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4675 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5395 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.6 хувиар буюу 510 төгрөгөөр, үхрийн цул мах 8.6 хувиар буюу 650 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар буюу 125 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.1 хувиар буюу 130 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2016 оны 10-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо 

2016 оны 10-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.

 

 

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар

 

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37070
0 эможи
keyboard_arrow_up