COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ноолуурын арилжаа 4 дахин НЭМЭГДЖЭЭ

2016 оны 4 сарын 25

Өнгөрсөн долоо хоногт Хөдөө Аж Ахуйн биржид 36.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Үүнээс 61 тонн ноолуурыг 36.2 тэрбум төгрөгөөр арилжаалжээ. Боловсруулаагүй бараан ноолуурын үнэ нэг кг тутамдаа 57 мянга 633 төгрөг байсан бол цайвар ноолуурынх 59 мянга 823 төгрөг болсон байна. Өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад ноолуурын үнэ бага зэрэг өссөн байна. Түүнчлэн нийт арилжааны дүнгээр нь тооцвол ноолуурын арилжаа ойролцоогоор 4.2 дахин нэмэгдсэн байна. Энэ нь ноолуурын нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Тавдугаар сарын дунд үе хүртэл нийлүүлэлтийн идэвхтэй үе нь үргэлжлэх юм байна.Мөн нэг кг ноолуураас гарах цэвэр ноолуурын хэмжээ сайжирсан байна. Энэ онд 2015 оны мөн үетэй харьцуулахад ноолуурын ханш бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн I улирлын байдлаар Монголоос экспортод гаргасан самнасан ноолуурын ханш нэг кг тутамдаа ойролцоогоор 71.7 ам.доллар болсон байна. Энэ нь 2015 оны мөн үеэс 26 хувиар бага байна. Гэхдээ ноолуурын чанар сайжирсан учраас цаашид экспортын үнэ нэмэгдэх боломжтой гэж Хөдөө Аж Ахуйн биржийн Гүйцэтгэх захирал онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32147
0 эможи
keyboard_arrow_up