COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Алтны үнэ 2016 онд 1000 ам.доллараас дотогш унах аюул байна

2016 оны 1 сарын 12

Алтны үнэ 2016 онд 1000 ам.доллараас дотогш унах аюул байна. Алтнаас зугтах үзэгдэл хөрөнгө оруулагчдын дунд үзэгдэх болсноос үнэ нь унаж байна.

2011 оны есдүгээр сард оргилдоо хүрч 1923,7 ам.доллараар унц нь хүрч байсан алт өнөөдөр 40 гаруй хувиар унаад байна. Гэтэл үнэ уналаа гээд Азийн гол худалдан авагч болох Хятад, Энэтхэг улс алтыг төдийлөн их хэмжээгээр нөөцөлж авахгүй байна.

Унц алтны үнэ 1200 ам.доллар байх үед уурхайнуудын тал хувь нь алдагдал хүлээнэ гэсэн тооцоо байгаа.

Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Нэгэнт уналт саарсан нь ойлгомжтой. Яг үнэ өсөх талаар хэн ч хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө судлаачид 2017, 2018 оны хавьцаа байх болов уу гэж бодож байгаа. Нүүрсний үнэ бол их асуудалтай байгаа. Учир нь олон орон нүүрснээс татгалзаад эрчим хүчийг үйлдвэрлэдэг болоод байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27678
0 эможи
keyboard_arrow_up