Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Юанийн ханш буурчээ

2015 оны 8 сарын 12

БНХАУ-ын Ардын банк өчигдөр /08.11/ юанийн ханшаа буурууллаа. Ингэснээр юанийн ам.доллартай харьцах ханш нь 1.9 хувиар буураад байна. Хятадын Ардын банк сүүлийн 20 жилд юанийн ханшийг анх удаа ийнхүү бууруулж байна.

Юанийн ханш унасантай холбогдуулан америк долларын ханш чангарч, бусад долларууд болон рублийн ханш бас унажээ.

Ийнхүү юанийн ханшийг бууруулах болсон нь үндэсний валютаа зах зээлийн үнэлгээтэй ойр байлгах үүднээс ханшийг унагасан гэж Ардын банкны албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм.

АНУ, Европын холбоо, Япон зэрэг Бээжингийн гол түнш орнуудаас бараа бүтээгдэхүүний эрэлт буурч байгаа тул бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс юанийг сулруулсан гэж эдийн засагчид үзэж байна.

Энэ оны хоёрдугаар улирлын Хятадын ДНБ-ий өсөлт 2009 оны эдийн засгийн хямралаас хойшхи хамгийн доод хэмжээнд хүрч 7 хувь болжээ.

Ам.доллартай харьцах юанийн ханш сулрах нь АНУ-ыг бухимдуулна. Учир нь Хятадтай хийж буй худалдаанд АНУ-ын алдагдал нэмэгдэнэ. Мөн Хятадын компаниуд Америкийн болон Европын зах зээлд давуу талтай болно. АНУ-аас хариу арга хэмжээ авах нь дамжиггүй. Тус улс эдийн засгийн төдийгүй өөр асуудлаар Хятадыг эрс шүүмжлэх нь гарцаагүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24265
0 эможи
keyboard_arrow_up