Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГААН САР: Хэвийн боовны үнэ 2000-2500 төгрөг байна

2015 оны 2 сарын 09

Цагаан сарын ширээний чимэг болсон хэвийн боов үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд сар шинийн баярыг угтан хямдрал зарладаг билээ.Тэгвэл энэ жилийн хувьд хэвийн боовны үнийн дүн ямар байгаа, аль үйлдвэр ямар урамшуулалтай байгааг танилцуулж байна.

 

Нийслэлийнхний хамгийн сайн мэддэг “Өгөөж чихэр боов” үйлдвэр 2-р сарын 1-ны өдрийг хүртэл хэвийн боовоо 2500 төгрөгөөс 2200  төгрөг болгон хямдруулаад байна. Мөн хайрцаг бүрт нэг суурь еэвэн бэлэг болгон өгч буй гэнэ.

Атар өргөө хэвийн боовны үйлдвэрийн хувьд 22 ширхэг хэвийн боов авбал 1 кг-ын 1 ширхэг суурь еэвэн, 16 ширхэгийг авбал 0.8 кг-ын 1 ширхэг суурь еэвэн,11 ширхэгийг авбал 0.4 кг-ын 1 ширхэг суурь еэвэн бэлэглэж байгаа бол нэг ширхэг хэвийн боов нь 1800 үнэтэй, суурь 3 хос еэвэн 7000 төгрөг, 5 хос еэвэн 11000 төгрөг, суурь еэвэн дангаараа 5500 төгрөгөөр худалдаалж буй ажээ.

Амдэ шар  тостой хэвийн боовны үйлдвэр нэг ширхэгээ 2300  төгрөгөөр, 9 ширхэгээр 20700 төгрөг, 12 ширхэгээр 27600төгрөг, 15 ширхэгээр 34500 төгрөг, 21 ширхэгээр 48300 төгрөг, 25 ширхэгээр 57300, 28 ширхэгээр 64400 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Харин Арвин хур хэвийн боовын нэг ширхэг нт 13000 төгрөг, 15 ширхэгээр 19700 төгрөг, 21 ширхэгээр 27300 төгрөг, 25 ширхэгээр 32500 төгрөгөөр худалдаалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16283
0 эможи
keyboard_arrow_up