COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 11, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ҮСХ: Иргэдийн дундаж цалин 1.3  сая болсон байна

админ
2019 оны 11 сарын 15

Arslan.mn

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос энэ оны аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаарх мэдээллээ  өнөөдөр  танилцууллаа.

Судалгаанаас харахад, дундаж цалин 1.3  сая  төгрөг  болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 106.1 (18.0%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 51.1 (53.3%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Судалгаанд хамрагдсан өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс

  • 300000 төгрөгөөс доош орлоготой өрх 34.1 мянгаар,
  • 500001-700000 төгрөгийн орлоготой өрх 28.4 мянгаар буурсан бол
  • 1100001-1600000 төгрөгийн орлоготой өрх 18.7 мянгаар,
  • 1600001-2100000 төгрөгийн орлоготой өрх 45.1 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш орлоготой өрх 33.4 мянгаар нэмэгдсэн байна.

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн
үеэс

  • 300000 төгрөгөөс доош зарлагатай өрх 17.2 мянгаар,
  • 300001-500000 төгрөгийн зарлагатай өрх 42.3 мянгаар буурсан бол
  • 1100001-1600000 төгрөгийн зарлагатай өрх 18.8 мянгаар,
  • 1600001-2100000 төгрөгийн зарлагатай өрх 44.3 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш зарлагатай өрх 40.1 мянгаар нэмэгдсэн байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610557
2 эможи

Зочин
2019-11-16 22:09
Pony
2019-11-15 14:42
Za shaaldaa badmaa
Зочин
2019-11-15 14:27
keyboard_arrow_up