COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид өмнөх оныхоос 2.2 ДАХИН өсжээ

2019 оны 10 сарын 15

Arslan.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний есөн сард 421,500 хүнд 218.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 227.0 (2.2 дахин) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 113.7 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Нийгмийн халамжийн тэтгэвэрт эхний есөн сарын байдлаар 57,000 хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 705 (1.2%)-оор буурч, харин олгосон тэтгэврийн хэмжээ 13.9 (20.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Харин нийгмийн халамжийн тэтгэмжид 94.5 мянган хүн хамрагдсаны 61.0 хувь нь асаргааны тэтгэмжид, 39.0 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байжээ. 

Энэ оны есдүгээр сард 18 хүртэлх насны 980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

Arslan.mn

Эх сурвалж: ҮСХ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609277
0 эможи

Зочин
2019-10-15 21:40
ҮСХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up