COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Азийн Хөгжлийн Банкнаас АНХААРУУЛСАН 15 ЭШЛЭЛ

2019 оны 4 сарын 04

Arslan.mn

Азийн Хөгжлийн Банкнаас өчигдөр Монгол Улсын эдийн засгийн төлөвт дүн шинжилгээ хийснээ танилцуулсан билээ. 

Тэрээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 болон 2020 онд өмнөх оноос яльгүй саарах ч дотоодын эрэлт өсөх, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл тогтворжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр тогтвортой байна гэдгээ  танилцуулсан тайланд дурдсан юм.

Энэ үеэр  тус банкнаас анхааруулсан 15 чухал зүйлийг товчлон танилцуулж байна.

  • Засгийн газар шинэ сангууд үүсгэхийн оронд төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах хэрэгтэй.
  • Монгол Улсын төсөв олон жилийн туршид алдагдалтай явж ирсэн ч ноднин анх удаа ашигтай болсон. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээс хамааралтай. Тиймээс эдийн засгийн өсөлтөөс ирсэн орлогоо ашиглан, хуримтлал үүсгээд, түүгээрээ өрөө төлөөд явах бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
  • Монгол улсын эдийн засагт учирч болох эрсдэл нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралаас хамаарсан түүхий эдийн үнийн савлагаа, банкны салбар дахь өндөр эрсдэл бүхий эмзэг систем зэрэг тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй байна.
  • Банкны салбар сайжирч буй хэдий ч эмзэг хэвээр байгаа нь эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэхээр байна.
  • .Засгийн газрын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхтэй холбоотойгоор 2019 оны төсөв ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарахаар байна. Үйлчилгээний дансны алдагдал өндөр хэвээр байна.
  • Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савлагаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гаднын сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна.
  • Монгол Улсын эдийн засаг гадаад шокт өртөмтгий хэвээр байна. Тодруулбал, гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал шууд нөлөөлөхөөр байна. 
  • Хэдийгээр байнга алдагдалтай явж ирсэн төсөв сүүлийн таван жилд анх удаа ашигтай гарсан нь эерэг үзүүлэлт боловч практикт буюу амьдрал дээр энэ өсөлт амжилтгүй, хэрэгжилт сул байна.
  • Төсвийн орлого хэдийгээр нэмэгдэж байгаа ч зардал зэрэг дагаад зэрэг нэмэгдээд байгаа нь эрсдэл дагуулж байна. 
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль байгаа ч санхүүгийн удирдлагаа төрийн түвшинд сайжруулах зайлшгүй шаардпага байна. 
  • Татварыг түүхий эдийн үнийн савалгаанаас ялгах шаардлагатай. 
  • Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалтыг үр өгөөжтэй салбарт оруулж, үр ашигтай болгох хэрэгтэй.
  • Засгийн газар баталсан хууль тогтоомжуудаа дагаж бодлогоо хэрэгжүүлэх нь чухал байна.
  • Оюутолгойн гүний уурхай 2021 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэж ойлгож байгаа. Хэрэв бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл татварын маш том эх үүсвэр болно. Харин далд уурхайн бүтээн байгуулалт зогсвол ирээдүйд орж ирэх татварын орлого үгүй болно гэсэн үг. 
  • Засгийн газраас үр ашигтай бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн мөчлөг дагасан эмзэг байдлыг бууруулах нь чухал гэдгээ тус тус тайланд дурдсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601863
0 эможи

keyboard_arrow_up