7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 20, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Зээлийн эргэн төлөлт хийх бүрдээ баримт авч, НӨАТ-ын сугалаанд азаа үзээрэй

админ
2019 оны 1 сарын 11

“Ebarimt“-ын нэвтрэх нэр, нууц үгээ бусдад бүү өг undefined

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд 2016 оноос худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болсон. Үүнээс гадна иргэн та бүх төрлийн төлбөртэй үйлчилгээнээс баримт авах боломжтой аж.

Иргэдийн хамгийн түгээмэл авдаг үйлчилгээ болох зээлийн үйлчилгээгээр жишээ авч тайлбарлавал, иргэн та банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үйлчилгээний төлбөрт хүү төлдөг. Гэхдээ хүүгийн төлбөртөө баримт авч болох аж. Харин банк, санхүүгийн үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгддөг учир буцаан олголт бодогдохгүй бөгөөд зөвхөн НӨАТ-ын сугалаанд оролцох эрхтэй төлбөрийн баримт олгогдоно.

Мөн лизингийн төлбөр төлдөг бол баримт авч, НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой гэж холбогдох байгууллагаас тайлбарлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599108
1 эможи

keyboard_arrow_up