COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Деклан Магий: Ирэх онд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ялигүй буурах хандлагатай байна

2018 оны 9 сарын 26

Arslan.mn 

Монгол улсын эдийн засаг 2018 оны эхний хагаст өмнөх оны өсөлтийг ахиулж 6.3 хувийн өндөр өсөлттэй гарсан нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлж, өрхийн зээл олголт нэмэгдэж, хэрэглээ өссөн зэрэгтэй холбоотой байна. 

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын 2018-2019 оны эдийн засгийн төлөв байдлын шинэчилсэн мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АХБ-ны гаргасан таамгаар энэ онд эдийн засгийн өсөлт 3.8 хувиар, 2019 онд 4.3 хувь байхаар таамаглаад байсан билээ. Харин тайлангийнхаа шинэчилсэн дугаарт тэд Монгол Улсын эдийн засгийг 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө хэмээн таамаглаад байна.

Arslan.mn

АХБ-ны Ахлах эдийн засагч Деклан Магий “Эдийн засгийн гол өсөлт нэмэгдэхэд Монгол Улсын нүүрсний экспортын өсөлт мөн хүлээлтийг давсан иргэдийн хэрэглээ голлон нөлөөлсөн юм. Эдийн засгийн өсөлтийн хажуугаар уул уурхайн хөрөнгө оруулалт цаашид үргэлжлэх хэдий ч түүний өсөлт саарах хандлагатай байна. Ингэснээр ирэх онд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ялигүй буурах хандлагатай байна” гэлээ.

Эдийн засгийн өсөлтийн гол нөлөөлөл үзүүлж буй хөрөнгө оруулалт нь ДНБ-ий 12.6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл эрс өссөнтэй холбоотойгоор хэрэглээ нь ДНБ-ий 3.9 хувийг тус тус бүрдүүлж байна.

Инфляцын түвшин энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.5 хувиар өссөн буйг зарим газар тохиосон ган, махны экспортын өсөлт, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт мөн нөлөөлсөн хэмээн Азийн Хөгжлийн банк үзэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595264
0 эможи

keyboard_arrow_up