COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮСХ: Ажилгүйдлийн төвшин тогтмол буурч байна

2018 оны 8 сарын 15

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долдугаар сарын нийгэм, эдийн засгийн мэдээлэл хийлээ.

Статистик судалгаанаас харахад ажилгүйдлийн төвшин тогтмол буурч байна. Өнгөрсөн долдугаар сард танилцуулсан дүнгээр бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилгүйдэл 3,2 хувиар буурсан гэж байсан бол энэ удаад 2,1 хувиар буурчээ. Статистик судалгаангаас иргэдийн хамгийн их дургүйцлийг хүргэдэг нэг  тоо бол өрхийн сарын дундаж мөнгө орлого юм.

Одоогоор нэг өрхийн дундаж орлогыг 1,1 сая төгрөг гэж тооцож байна. Үүнд цалин хөлс 46 мянга, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28,5 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж өнөөдрийн мэдээлэлд онцоллоо.

2018 оны эхний хагас жилийн  урьдчилсан гүйцэтгэлээр Монголын эдийн засагт 8 их наяд төгрөгт эргэлдэж, өмнөх оны мөн үеэс даруй 475.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Ингэснээр Монголын эдийн засаг 6.3 хувийн өсөлтийг үзүүлж байна. Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг 2018 онд 3.1 хувиар өсөх таамаглал дэвшүүлээд байгаа. Харин дотоодын шинжээчид эдийн засгийг энэ онд илүү эрчимжинэ хэмээн мэдэгдсэн.

Эдийн засгийн өөсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 184.9  тэрбум төгрөг буюу 5.8 хувиар, бүтээгдэхүүний цэвэр татвар 192.1  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ДНБ-д энэ оны эхний хагас жилд эцсийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс 6.2 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 39.9 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 8.0 пунктээр өссөн бол  цэвэр экспорт 6.3 пунктээр  буурсан байна.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593859
0 эможи

keyboard_arrow_up