Нөөц бүрдүүлэх зорилгоор дурсгалын болон энгийн 10,000 төгрөгийн дэвсгэртийг ДАХИН ХЭВЛЭЖЭЭ Нөөц бүрдүүлэх зорилгоор дурсгалын болон энгийн 10,000 төгрөгийн дэвсгэртийг ДАХИН ХЭВЛЭЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 05, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нөөц бүрдүүлэх зорилгоор дурсгалын болон энгийн 10,000 төгрөгийн дэвсгэртийг ДАХИН ХЭВЛЭЖЭЭ

2023 оны 3 сарын 02

Arslan.mn

Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого бүхий 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрттэй холбоотой шүүмжлэл цахим орчинд өрнөөд буй. 

Мөнгөн тэмдэгтийг ямар зориулалтаар ийнхүү хэвлэж гаргасныг Монголбанкны албаны эх сурвалжаас тодрууллаа.

Энэ талаар "Түүхэн үйл явдлын дурсгалыг тохиолдуулан гүйлгээнд ашиглах боломжтой 10,000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг 2021 онд гаргаж байсан.

Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын элементүүдийг сайжруулах, нөөцийг дахин бүрдүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд 10,000 төгрөгийн дэвсгэртийн хувьд анх 1995 онд хэвлэгдэж байсан. Үүнээс хойших хамгийн сүүлийн хэвлэлт нь 2014 онд хийгдэн, улмаар нөөцийг дахин бүрдүүлэх шаардлагатай болоод байсан.

Иймд 2021 онд нөөцийг дахин бүрдүүлэх, ингэхдээ хамгаалалтын элементийг олон улсын дэвшилтэт технологи, стандартад нийцүүлэн дурсгалын болон энгийн хувилбараар дахин хэвлэсэн байдаг" хэмээх хариултыг өгөв.

зураг

 

зураг

-Мөнгөн тэмдэгтийг түүхэн үйл явдлын ойд зориулан дур мэдэн хэвлэж болох уу? Энэ талаарх шүүмжлэл үүсээд буй.

-Үндсэн загварыг алдагдуулаагүй дурсгалын мөнгөн тэмдэгт хэвлэх нь Монголбанкны хуулиар зохицуулагддаг. Төв банкны тухай хуулийн зургаадугаар зүйлийн 1-д “Монголбанк Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх эдэлнэ” гэж заасан. 

Мөн хуулийн 9.1-д “Монголбанк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах үйл ажиллагаа явуулна"

9.2-д “Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхэлнэ” хэмээн тус тус заасан байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645144
1 эможи

3
2023-03-11 04:12
3
3
2023-03-11 04:12
3
3
2023-03-11 04:11
3
BAT
2023-03-03 12:10
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2023-03-02 13:35
Ихэнх гүйлгээ цахимаар хийгдэж байхад шинээр нөөц бүрдүүлэх зорилгоор мөнгөн тэмдэгт хэвлүүлэх шаардлага байхгүй л баймаар МБ ерөнхийлөгч Лхагвасүрэн гарын үсэгтэй мөнгөн тэмдэгт үлдээх зорилгоор хэвлүүлсэн юм биш үү
keyboard_arrow_up