COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк төлбөрийн системээ амжилттай шинэчилсэн тухай “Fintech Finance” вэб сайтад онцолжээ

админ
2021 оны 7 сарын 09

Arslan.mnФинтек, цахим санхүүгийн үйлчилгээний тухай онцлон нийтэлдэг олон улсын нэр хүнд бүхий Fintech Finance вэб сайтад Монголбанк төлбөрийн системээ шинэчлэх төслөө амжилттай дуусгаж, дөрөвдүгээр сард шинэ системдээ бүрэн холбогдсон тухай мэдээлсэн байна.  

Монголын төв банк энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Compass Plus компанитай хамтран ажилласнаар эрчимтэй өсөж буй төлбөр тооцооны ачаалал, хүчин чадлыг бүрэн хангаж, баталгаатайгаар явуулах хэрэгцээ шаардлагад нийцсэн системтэй болсон гэж онцлон дурджээ.

Энэ талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “Төлбөрийн картын системийг ийнхүү амжилттай шинэчилснээр төлбөрийн системийн дэд бүтцийн найдвартай байдлыг хангахын зэрэгцээ төлбөрийн картын сүлжээний баталгаатай байдлыг сайжруулж, олон төрлийн төлбөрийн хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэж ярьжээ. Мөн Compass Plus компанийн Борлуулалт, бүртгэл тооцоо хариуцсан ахлах менежер Д.Романов “Манай компанийн хувьд энэ нь чухал ач холбогдолтой төсөл байлаа. Одоогоор Монголын банкуудын 80% нь Compass Plus-ийн программ хангамжинд холбогдсон бөгөөд Монгол Улсын төв банк төлбөрийн системийн шинэчлэлийн төслийн хамтрагчаар биднийг сонгон хамтран ажилласан нь гайхалтай үйл явдал” гэсэн байр суурь илэрхийлжээ.  

Хэдийгээр цар тахалтай холбоотой хязгаарлалтын дэглэмийн үеэр энэхүү ажлын дийлэнхийг зайнаас гүйцэтгэсэн ч хоёр талын хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд амжилттай болсныг компани онцлон тэмдэглэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628711
1 эможи

keyboard_arrow_up