COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Ипотекийн ЗУРГААН хувийн зээл олголт хэвийн үргэлжилж байна

админ
2021 оны 6 сарын 15

Монголбанкнаас ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг зогсоож, банкууд зээл олголтоо зогсоосон талаар мэдээлэл цахим орчинд түгээд байна.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн санхүүжилт зогсоогүй. Зээл олголт хэвийн үргэлжилж байна” гэлээ.

МАН 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгоно хэмээн тусгасан бөгөөд Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулах ажлыг судлахаар Барилга хот байгуулалтын яам, Монголбанк, Сангийн яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж 2020 оны есдүгээр сард уг асуудлыг шийдвэрлэж байсан юм.

Улмаар 2020 оны аравдугаар сараас эхлэн иргэд ипотекийн зургаан хувийн зээлийг авах боломжтой болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627821
0 эможи

keyboard_arrow_up