COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.ЛХАГВАСҮРЭН: Сүүлийн жилүүдэд Төв банк инфляцыг 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавин ажилласан

админ
2020 оны 10 сарын 09

Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн эхний сэдэв “Эдийн засгийн төлөв” юм. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа энэ агуулгаар илтгэл тавьж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арга хэмжээг нээн үг хэлэхдээ "Төв банкны Мөнгөний бодлого тогтвортой байхыг зорьдог. Зүй нь зорилго тодорхой байхад бодлого тодорхой, тогтортой байх ёстой байдаг. Харин манай тухайд УИХ-ын гишүүд ч юм уу, олон нийтийн зүгээс Мөнгөний бодлоготой холбоотой шүүмж хэлэхдээ нөгөө л нэг өмнөх жил яригдсан асуулга нь дахиад давтагдсан байна гээд байдаг.  Мөнгөний бодлого Төсвийн бодлогоос өөр. Тиймээс зарчмын өөрчлөлт бага байдаг. Таван жилийн өмнөхөөс, нэг жилийн өмнөхөөс Төрийн мөнгөний бодлогод багахан хэмжээний л өөрчлөлт орж байдаг.

Төрийн Мөнгөний бодлого гурван агуулгыг барьдаг. Макро эдийн засгийн тогтвортой байдал, манай тухайд санхүүгийн салбарын 90 гаруй хувийг бүрдүүлж буй банкны салбар, хууль эрх зүйн орчин, санхүүгийн салбарын дэд бүтцийг яаж хөгжүүлэх вэ гэсэн гурван бүлэг заалтад агуулгаа багтаадаг.

Ирэх онд Төрөөс баримтлах Мөнгөний бодлогыг тодорхойлохын тулд тухайн жилийнхээ суурь нөхцөл байдалд тулгуурлаж  тооцдог.

Цар тахалтай холбоотойгоор манай улс нэгдүгээр  сарын 27-ноос хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бүх л шийдвэрүүд коронавирустэй холбоотой гарсан. Мөнгөний бодлогын хороо хуулиараа 4 удаа хуралдах ёстой. Цар тахалтай холбоотойгоор ээлжит бусаар 2 удаа  хуралдаж, шийдвэр гаргаад байна.

Мөнгөний бодлогыг зөөлрүүлсэн шийдвэр гаргаж байгаа. Төсвийн алдагдал 5 хувь байсныг тодотголоор 7 хувиар нэмж, 12 хувь болгосон. Мөнгөний бодлого төсвийн бодлоготой нийцтэй явах ёстой  гэдэг үүднээс мөнгөний бодлого хатуурах ёстой. Гэхдээ коронавирусний нөхцөл байдлын үүднээс мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нь зөв гэж үзсэн шийдвэрүүд гарсан. Мөнгөний бодлогын хороо 14 хоногийн зайтай хоёр удаа хуралдаж, бодлогын хүүг тус бүр нэг нэгж хувиар бууруулсан. Дараа нь есдүгээр сарын хурлаар нэг нэгж хувиар буулгаж, 8 хувьд хүргэсэн" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620341
0 эможи

Зочин
2020-10-09 17:18
Зочин
2020-10-09 13:25
keyboard_arrow_up