COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 01, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МУХБ: Газар тариалангийн ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН нөхцөлтэй ТАНИЛЦААРАЙ

админ
2020 оны 8 сарын 07

Arslan.mn

Дэлхий нийтийг хамарсан Covid-19 халдварт цар тахал тархалтын улмаас олон улс хилийн хорио тогтоож, дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжилж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаа энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас үр тариа болон хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх, газар тариалангийн ургац алдахаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд тариалан эрхлэгчдэд хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр болсон.

Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолын хүрээнд “Газар тариалангийн дамжуулан зээлийн нөхцөл”-ийг МУХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор баталж, зээлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкуудаар дамжуулан олгоход бэлэн болоод байна.

“Газар тариалангийн дамжуулан зээлийн үндсэн нөхцөл”-д заасан зориулалтын дагуу арилжааны банкаар дамжуулан хөнгөлттэй зээл авах хүсэлтэй, ХХААХҮЯ-ны бүртгэлд хамрагдаж, баталгаажуулсан жагсаалтад орсон, 2020 онд газар тариалан эрхлэх иргэн, аж ахуй нэгжүүд нь өөрсдийн хамтран ажилладаг арилжааны банканд зээлийн хүсэлт, холбогдох мэдээллийг хүргүүлж, энэхүү хөнгөлттэй зээлд хамрагдахыг урьж байна.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ДАМЖУУЛАН ЗЭЭЛИЙН ҮНДСЭН НӨХЦӨЛ
  • Зээлдэгч:

МУХБ-ны тухай хууль, Зээлийн бодлого болон дүрэм, журмын шаардлагыг бүрэн хангасан арилжааны банк

  • Дэд зээлдэгч:

ХХААХҮЯ-ны бүртгэлд хамрагдаж, баталгаажуулсан жагсаалтад орсон, 2020 онд газар тариалан эрхлэх аж ахуйн нэгж, иргэд

  • Зээлийн зориулалт:

Үр тариа, тосны ургамал, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх, хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамжийг тогтворжуулах

  • Зээл олгох валют:

Төгрөг

  • Зээлийн эх үүсвэр:

Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны  хөнгөлөлттэй зээлийн дамжуулан санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээ 150.0 тэрбум төгрөг хүртэл

  • Зээлийн өргөдлийн хураамж:

Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу

  • Зээл олголтын шимтгэл:

Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу

  • Зээлийн хүү:
  • Зээлийн үндсэн хүү: жилийн 10%
  • ХХААХҮЯ-аас олгох хүүгийн хөнгөлөлт: Зээл олгосноос хойш 1 жилийн хугацаанд жилийн 9%
  • Зээлдэгчийн төлөх хүү: Зээл олгосноос хойш 1 жилийн хугацаанд жилийн 1%
  • Дэд зээлийн хүү:
  • Дэд зээлийн үндсэн хүү: жилийн 12%
  • ХХААХҮЯ-аас олгох хүүгийн хөнгөлөлт: Зээл олгосноос хойш 1 жилийн хугацаанд жилийн 9%
  • Дэд зээлдэгчийн төлөх хүү: Зээл олгосноос хойш 1 жилийн хугацаанд жилийн 3%
  • Хүү тооцох хэлбэр

Жилийн суурь хоног 365, бодит хоногоор тооцно

  • Дэд зээлийн үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа

Дэд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 6 хүртэл сар

  • Нэмэгдүүлсэн хүү:

Эргэн төлөлтийн хуваарьт тусгасны дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зөрчил үүссэн үндсэн зээлийн дүнгээс үндсэн хүүний хувийн 20.0%-иар төлбөрийн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцох

  • Зээлийн хугацаа:

Зээл олгосноос хойш 1 хүртэл жил

  • Эргэн төлөлтийн хуваарь:
  • Арилжааны банкны үндсэн зээлийн эргэн төлөлт нь дэд зээлдэгчид олгох зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай уялдсан байх;

- Хүүгийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдөрт багтаан (хэрэв амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөрт) төлөх.

  • Барьцаа хөрөнгө:

- Энгийн вексель;

- Төв банкны үнэт цаас; Олон улсын үнэлгээний байгууллагаар үнэлэгдсэн, зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь Монгол улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн үнэлгээнээс нэг зэрэглэл бага ба түүнээс дээш үнэлгээтэй банканд үнэт цаас барьцаалах шаардлага хамаарахгүй;

- Бусад.

  • Зээлдэгч банкинд тавигдах шаардлага:

1. Монголбанкнаас арилжааны банканд тавигддаг Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 3 сар хангасан байх;

2. МУХБ-д хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;

3. Монголбанканд хүргүүлсэн санхүүгийн тэнцэл, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийн тайлангийн хувийг сар бүр МУХБ-д хүргүүлэх;

4. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүртгэлд хамрагдаж, баталгаажуулалтанд орсон аж ахуйн нэгж, иргэдэд зээлийг олгох;

5. МУХБ-аас олгосон зээлийг зориулалт бусаар буюу газар тариалан эрхлэлтээс бусад зориулалтаар ашигласан нь тогтоогдсон тохиолдолд зээл, хүүгийн хөнгөлөлтийг буцаан төлөх;

6. Дэд зээлдэгчдийн тариалсан талбай, хураасан ургац,  борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ, зээл авсан хугацаанд хадгалсан, нэмэгдсэн ажлын байрны тоо, улсын төсөвт төлсөн бүх төрлийн татварын хэмжээний талаарх мэдээллийг МУХБ-аас шаардсан тухай бүр ирүүлэх;

7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүртгэлд хамрагдаж, баталгаажуулалтад орсон аж ахуйн нэгж, иргэдийн  2020 онд арилжааны банкнаас газар тариалан эрхлэх зориулалтаар санхүүжилт авсан боловч бүрэн хэрэгжиж дуусаагүй төслийг энэхүү хөнгөлөлттэй зээлээр дахин санхүүжүүлэх боломжтой;

8. Зээлдэгчээс ирүүлсэн баримт бичиг болон холбогдох баримт бичигт үндэслэн тухайлсан нөхцөл зааж болно.

  • Дэд зээлдэгчдэд тавигдах шаардлага:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүртгэлд хамрагдсан байх;

  1. Зоорь барих зориулалтаар зээл авах дэд зээлдэгчийн хувьд зураг төсөл, төсөв хийгдсэн байх бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар магадлал хийлгэж, баталгаажуулсан байх.
  2. Зээлийн зориулалтад дурьдсан газар тариалангийн бусад зориулалтаар зээл авах дэд зээлдэгчийн хувьд үйл ажиллагааны процессын зураглалыг хийж, аж ахуйн нэгж бол тамга тэмдгээр баталгаажуулсан байх;

4. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0.1 га талбайгаас дээш байх;

5. Өвөл-Зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 м2 талбайгаас дээш хүлэмжийн талбайд тариалан эрхлэгч байх;

6. Нийт тариалсан талбай, хураасан ургац, борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ, зээл авсан хугацаанд хадгалсан, нэмэгдсэн ажлын байрны тоо, улсын төсөвт төлсөн бүх төрлийн татварын хэмжээний талаарх мэдээллийг МУХБ-аас шаардсан тухай бүр арилжааны банканд ирүүлэх;

7. МУХБ-аас олгосон зээлийг зориулалт бусаар буюу газар тариалан эрхлэлтээс бусад зориулалтаар ашигласан нь тогтоогдсон тохиолдолд Дэд зээлдэгч зээл, хүүгийн хөнгөлөлтийг буцаан төлөх;

8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүртгэлд хамрагдаж, баталгаажуулалтад орсон аж ахуйн нэгж, иргэдийн  2020 онд арилжааны банкнаас газар тариалан эрхлэх зориулалтаар олгосон зээлийг дахин санхүүжүүлэх тохиолдолд тухайн төсөл нь бүрэн хэрэгжиж дуусаагүй байх;

9. Дэд зээл хүсэгч, түүнтэй холбогдох этгээд нь банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.

 

_ _ _o0o_ _ _

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618989
0 эможи

Зочин
2020-08-07 19:14
Зочин
2020-08-07 12:58
Иргэн
2020-08-07 11:47
ингээд л хошгируулаад байгаа юм даа. 4 сард гарсан тогтоол одоо болтол хэрэгжээгүй гэхээр энэ засаг юу хийгээд байна
keyboard_arrow_up