COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Ипотекийн зээл санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдад олгоно“

2020 оны 5 сарын 28

Arslan.mn

Монголбанкнаас өнөөдөр/2020.05.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголбанкны Нийтийн удирдлага, санхүүгийн зохицуулалтын газрын захирал А.Энхжин " 2020 оны тавдугаар сараас эхлэн Монголбанкнаас 25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад хуваарилсан. Арилжааны банкууд энэхүү мөнгийг тэнцүү хэмжээгээр 8 хувийн ипотекийн зээлд олгоно. Энэ ондоо сар бүр 20-25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад олгохоор болсон.

Монголбанкнаас олгож байгаа санхүүжилт дээр тавигдаж байгаа нэг шаардлага нь энэхүү санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид олгохыг үүрэг болгосон." гэв.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "ОУВС-гийн хөтөлбөр 2017 оны тавдугаар сараас 2020 оны тавдугаар сар хүртэл хэрэгжээд дуусч байна. Гэвч 2020 оны зургадугаар сараас эхлэн түргэвчилсэн санхүүжилтийн хэрэгсэл гэх хөтөлбөрт шилжихээр болж, өчигдөр Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчтэй хамтарч гарын үсэг зурж, ОУВС-гийн төлөөгчид албан бичгийг хүргүүлээд байна. Энэхүү санхүүжилтийн хүрээнд өмнөх хөтөлбөрөө үргэлжлүүлээд, нэмээд 99 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирэх төлөвлөгөөтэй байна. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсан нь валютын урсгалтай холбоотой. Экспортын орлого дээр доголдол үүссэн нь гадаад эдийн засгийн шалтгаантай. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт эргэн сэргэж байна. Европ болон АНУ-ын зах зээлд асуудал үүссэн ч ирэх долдугаар сараас гайгүй болно гэж үзэж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617421
0 эможи
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up