COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 05, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк гуравдугаар сард 830 килограмм үнэт металл худалдан авжээ

админ
2020 оны 4 сарын 06

Arslan.mn

Монголбанк 2020 оны эхний гурван сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авжээ. Үүнээс 2020 оны 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлт юм. 

Мөн гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг,  Баянхонгор аймгийнх 36 кг үнэт металл тус тус худалдан авжээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 3 дугаар сард 141,512.11  төгрөг байв.

Оны эхний гурван сард авсан нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн  цагаан мөнгө.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 3 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Эх сурвалж: Монголбанк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615671
0 эможи
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up