COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг бууруулж, ЗӨӨЛӨН БОДЛОГО хэрэгжүүлнэ

админ
2020 оны 2 сарын 28

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулах үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанк  Мөнгөний бодлогыг зөөлрүүлнэ гэдгийг мэдэгдлээ. 

Төвбанкны тухай  хуулиар Мөнгөний бодлогын шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо гаргадаг. Тус хороо  улиралд нэг удаа хуралддаг. Тэгвэл энэ оны эхний хуралдааныг ирэх сарын 10-н хавьцаа хийхээр болжээ. Бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг зарим гишүүн оруулсан ч хорооны гишүүдийн саналаар 11 хувьд хэвээр хадгалж үлдсэн.

Банкны Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5%, Гадаад валютын заавал байлгах хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл одоо Мөнгөний бодлогын хороо Бодлогын хүүг бууруулснаар зах зээл дээр дэмжлэг болж очно, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжирна, зээлийн хүү буурна гэдэг нь бизнесийн салбар дахь дарамтыг бууруулна гэсэн байр суурийг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэлсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614209
2 эможи

Зочин
2020-02-29 03:45
Зочин
2020-02-28 18:01
Новш гэж
2020-02-28 14:50
Өөрсдөө гадаадад доллараар хадгаламжтай хэдэн тэрбумын хөрөнгөтэй хүмүүст Монгол мөнгө цаас болоход санаа зовох асуудал биш байх л даа.
keyboard_arrow_up