COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк: Шинэ банк байгуулах асуудлыг хэлэлцсэн. Одоогоор шийдвэр гараагүй байна

2019 оны 11 сарын 28

Arslan.mn

Монголбанкнаас ил тод байдлын хүрээнд зохион байгуулдаг сар тутмын хэвлэлийн хурлыг өнөөдөр хийсэн билээ. 

Энэ үеэр Монголбанкны удирдлагуудын зүгээс цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Энэ үеэр сэтгүүлчийн "Он гарснаар "М" нэртэй шинэ банк байгуулагдах уу?" гэсэн асуултанд Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир "Албан ёсоор ийм зөвшөөрөл Монголбанкнаас өгөөгүй байгаа. Мэдээж хэрэг аливаа ААН, иргэн банк байгуулах болзол, шаардлага хангасан гэж үзвэл Монголбанканд зөвшөөрөл хүсэх өргөдлөө өгөх эрхтэй. Үүний дагуу хяналт шалгалтын зөвлөл болон захирлуудын зөвлөл журмаараа хэлэлцэх ёстой. Хэлэлцэхдээ зөвхөн зөвлөх эрхтэй хэлэлцдэг бөгөөд эцсийн шийдвэрийг хуулиар Монголбанкны ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийддэг.

MCS группээс миний ойлгож байгаагаар жил хагасын өмнөөс энэ асуудлыг ярьсан. Уг асуудлыг зөвлөлөөр зохих түвшинд нь хэлэлцсэн. Албан ёсоор Монголбанкнаас шийдвэр гараагүй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611008
0 эможи

Зочин
2019-11-29 10:12
keyboard_arrow_up