7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 20, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Ам.долларын ханш өссөн нь ТҮР ЗУУРЫН үзэгдэл гэж үзэж байна

админ
2019 оны 10 сарын 31

Arslan.mn

Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсан нь түр зуурын шинжтэй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

Энэхүү нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлж Монголбанк 2019 оны аравдугаар сарын 30-нд ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.

Дуудлага худалдаанд банкууд 100 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлсэн бөгөөд саналыг Монголбанк бүрэн биелүүлж, 2698.54 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 100 сая ам.долларыг нийлүүллээ.

Цаашид Монголбанкнаас төгрөгийн ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609886
0 эможи

Зочин
2019-10-31 11:58
ard
2019-10-31 10:31
Жоохон долларааа 100 саяаар хэдэн удааа зараал дууслаашдэээ жоохон долларааа ирээдүйдэээ хадгалааарай төрииин хулгаачууудаааа монголд маань хэрэгтэй
Халиун
2019-10-31 10:00
Тэгээд буулгаач, ядахдаа 2500 дээр барьж тогтоох хэрэгтэй.
keyboard_arrow_up