7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс Олон улсын санхүүгийн боловсролын “Шилдэг түншлэл-2019” шагнал хүртлээ

админ
2019 оны 6 сарын 21

Arslan.mn

Монгол Улс Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллага /Child&Youth Finance International/-ын “Шилдэг түншлэл-2019” шагнал хүртэв.

Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалт жил бүр болдог бөгөөд энэ жилийн буюу 5-р уулзалт Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Йоханнесбург хотноо 6-р сарын 19-20-ны өдрүүдэд боллоо. Тус уулзалтын нэг чухал ач холбогдол бүхий хэсэг бол  “Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмж-2019” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ юм. Ийнхүү 2019 оны 6-р сарын 19-ний өдөр 9 дэх удаагаа Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмж-2019” шагнал гардуулах ёслол болж, шилдгийн шилдгийг тодруулсан ба Монгол Улсад “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлснийг үнэлж “Шилдэг түншлэл-2019” төрөлд шагнал олгов.

Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмжийн шагнал нь үндэсний хэмжээнд болон бүс нутаг, олон улсын түвшинд хүүхэд, залуусын санхүү, нийгэм, насан туршийн боловсролд хувь нэмрээ оруулж байгаа улсуудыг онцолж, шагнал олгодог. Энэ удаа нийт 151 улс өрсөлдсөн бөгөөд Шилдэг улс категорийн Шилдэг түншлэл төрөлд Монгол Улс нь Ангола, Аргентин, Колумби, Марокко, Португали гэсэн улсуудтай тунаж үлдсэнээр эцсийн шатанд тэргүүлэв.

Шагналын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605071
0 эможи

keyboard_arrow_up