7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 19, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Шилдэг өсөлт” шагналыг Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн гардан авлаа

админ
2019 оны 5 сарын 14

“Шилдэг өсөлт” шагналыг Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн гардан авлаа

Бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg TV Mongolia Awards” зургаа дахь удаагаа боллоо. Тус арга хэмжээ нь Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг шалгаруулдаг нэр хүндтэй шагналын нэг юм. Тэгвэл энэ жилийн “Шилдэг Өсөлт” шагналыг Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн гардан авлаа.



Төрийн банкны хувьд 2018 онд нийт активаа 27.9 хувиар өсгөн 2 их наяд 989.9 тэрбум, татан төвлөрүүлсэн хөрөнгөө 30.5 хувиар өсгөн 2 их наяд 716.8 тэрбум төгрөгт хүргэж, нийт зээлийн багцаа 28.3 хувиар өсгөсөн нь банкны санхүүгийн салбартаа тэргүүлэх үзүүлэлт юм.

Мөн  Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган  2018 оны санхүүгийн тайлангаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн том аудитын байгууллагын нэг болох “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК-аар хийлгүүлж, Олон улсын зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлагаас банкны зээлжих зэрэглэлийг шинэчлэн хэтийн төлөвийг “Тогтвортой” гэж дүгнэлээ.

Төрийн банкинд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй нийт харилцагч Та бүхэндээ талархал илэрхийлэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
 

Төрийн банк
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603479
0 эможи

Ene gomo pacaan hedii zavandaa bas turiin bankni zahiral bolchoo vee. Esvel turiin bankiig bas TDB avchihsan umuu? Ene chacga chin ger buleeree hudladaa hugjliin bankni luivard orolcsn Elbegdorjiin boovnii alchuur shuudee
2019-05-15 03:26
asdfsadf
Иргэн
2019-05-14 17:31
Баяр хүргэё ,гэхдээ ОРХОН аймагт хамгийн муу үйлчилгээтэй банкаар төрийн банк шалгарсан шүү, АТМ-хагас дутуу ажилна удаан хөшүү энэ тал дээр анхаараж өгөөрөй
keyboard_arrow_up